08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 24, 9:09 | ДЭЛХИЙ
Дэлхийн хамгийн ховор сонин, хоёр нутагтны тоонд “шилэн” мэлхий зүй ёсоор багтдаг. Энэ төрлийн мэлхий нь 16 зүйл байдаг аж. Тэгвэл Андын нуруунаас шинээр хоёр зүйл илрүүлжээ. Тэдгээр хоёр зүйлийг “Mashpi” болон “Noun” гэж нэрлэсэн байна. “Шилэн” мэлхийнүүдийн дотор эрхтэн хэвлийн хэсгээрээ нэвт гэрэлтдэг гэнэ. Андын нуруунаас илрүүлсэн энэхүү шинэ зүйлийн мэлхий нь улаан зүрх, цагаан элэгтэй аж. Харин эмэгчин нь ногоон өндөг хэвлийдээ тээж буй нь хүртэл харагддаг. “Mashpi” болон “Noun” нь хоорондоо адилхан ч ДНХ-ийн шинжилгээ болон дуу авиагаараа биенээсээ ялгарч байжээ.
Эх сурвалж: Dailymail
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ