24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 16, 8:08 | Ярилцлага
Орон сууцын хэрэглэгч та цахилгаан, дулаан, усны төлбөр энэ онд хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг мэдсэн үү? Үүнийг мэдэх нь сар бүр өрхийн орлого, зарлагаа зөв тооцоолж, хуваарилахад нэн тустай.
Ус сувгийн удирдах газар (УСУГ), Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрээр 2022 оноос цэвэр, бохир усны үнийг нэг шоо метр куб тутамд 50 хувиар нэмсэн. Харин ус халаасны төлбөр болон халаалтын үнийг нэмээгүй аж. Уг нь УСУГ-ынхан ус, дулааны үнийг нэмнэ гэж өнгөрсөн оны сүүлчээс олон нийтэд мэдэгдсэн. Гэвч хэрэглэгчид шинэ тарифаар усны хэрэглээний төлбөрийг өндөр төлж буй талаараа нийгмийн сүлжээнд гомдоллосоор байна.
Тэгвэл ус, дулааны үнийн тариф хэрхэн, яаж нэмэгдсэнийг одоо харцгаая. Ингэхдээ ус, дулааны нэг сарын хэрэглээгээ ч давхар тооцоолоорой. Үнэ нэмэгдсэн гэхээсээ илүүтэй бид жилд дунджаар хэдэн төгрөгийг усны төлбөрт үр дүнгүй зарлагаддаг юм бол. Хэчнээн төгрөг хэмнэж, хэтэвчиндээ үлдээх боломжтой талаар энэ удаад хөндлөө.
Шоо метр ус хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
Бидний хэрэглээний усны төлбөрийг цэвэр, бохир, халуун, хүйтэн гэж тус тусад нь боддог байна. Бохир усыг дан хүйтнээр, цэврийг нь халуун, хүйтэн гэж ангилж, төлбөрийг нь тооцдог аж.
Усны үнийн өмнөх болон одоо мөрдөж буй тарифыг доорх хүснэгтэд харьцуулан харууллаа.
Жич: Нэг шоо метр-1м3=1000 литр
|
Хүснэгтээс харахад цэвэр ус литр тутамд 36 мөнгө, бохир нь 30 мөнгөөр нэмэгдсэн бол халуун усны төлбөр хэвээр байна.
Орон сууцын нэгэн өрхийн ус, дулааны хэрэглээг шинэ, хуучин тарифаар харьцуулан харуулъя.
Хүснэгтэд 43 ам метр талбай бүхий орон сууцын хэрэглэгчийн ус, дулааны 2021 оны арванхоёрдугаар сарын хэрэглээг харуулав.
Үйлчилгээ |
Хэрэглээ |
Тариф |
Дүн |
Цэвэр ус(м3) |
20 |
710 |
14 200 |
Бохир ус (м3) |
20.35 |
570 |
11 600 |
Ус халаасны хөлс (м3) |
12.647 |
1632 |
20 640 |
Усны суурь хураамж (1өрх) |
1.00 |
3000 |
3000 |
Халаалт(м2) |
43 |
506 |
21 758 |
Дулааны үйлчилгээний хураамж |
1.00 |
5500 |
5500 |
НӨАТ |
1.00 |
20 |
20 |
Үйлчилгээний хураамж |
1.00 |
200 |
200 |
Нийт: 76918 төгрөг |
Харин доорх хүснэгтэд 43 ам метр талбай бүхий тус өрхийн ус, дулааны 2022 оны нэгдүгээр сарын хэрэглээний төлбөрийг үзүүллээ.
Үйлчилгээ |
Хэрэглээ |
Тариф |
Дүн |
Цэвэр ус(м3) |
18 |
1070 |
19 260 |
Бохир ус (м3) |
18 |
870 |
15 660 |
Ус халаасны хөлс (м3) |
8 |
1632 |
13 056 |
Усны суурь хураамж (1өрх) |
1.00 |
3000 |
3000 |
Халаалт(м2) |
43 |
506 |
21 758 |
Дулааны үйлчилгээний хураамж |
1.00 |
5500 |
5500 |
НӨАТ |
1.00 |
7985.4 |
7985.4 |
Үйлчилгээний хураамж |
1.00 |
200 |
200 |
Нийт: 86419.4 |
Дээрх өрхийн жишээнээс харахад усны үнэ нэмэгдсэнээс хойш сарын хэрэглээний төлбөр нь 10 000 төгрөгөөр нэмэгджээ. УСУГ болон орон сууцын конторуудаас энэ талаар тодруулахад, нэг өрхийн хэрэглээ хуучин тарифаас 8000-10 000 төгрөгөөр нэмэгдэн гарч буй гэсэн юм. Харин орон сууцын хэрэглэгчид усны үнэ өмнөх оныхоос даруй 20-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэмээж буй билээ.
Тэгвэл орон сууцад амьдардаг оршин суугчид хэр хэмжээний усыг үргүй зарцуулдаг вэ?
БОАЖЯ, Экологийн цагдаагийн албанаас энэ онд хамтран зохион байгуулсан “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар, орон сууцын хэрэглэгчид нэг удаа нүүр, гараа угаахад 3-5, ариун цэврийн суултуурынхаа усыг татахад 6-10, аяга таваг угаахад 10-15, шүршүүрт ороход 200-250 л ус зарцуулдаг аж.
Эвдэрхий цоргоор ус дусахад л
Цагт 0.54 л
Хоногт 13 л
Долоо хоногт 90 л
Жилд 33-112 л цэвэр усыг ямар ч үр ашиггүй асгадаг байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл жилд 35 430 төгрөгийг зүгээр л цоргоороо “урсгачихдаг” гэсэн үг.
Усны цоргоо хаахгүйгээр шүдээ угаахад 5-10 литр ус ашигладаг. Жилд нэг хүн дунджаар уг хэрэглээнд гэхэд 1800 -6000 л усыг зарцуулдаг болохыг дээрх судалгаагаар тогтоожээ. Энэ нь 1930-6420 төгрөг юм. Харин усаа тосож, саванд хийж шүдээ угаавал эл мөнгийг хэмнэх боломжтой.
Суултуурын усыг нэг удаа татахад 6-10, гараа угаахад 3-5 л ус зарцуулдаг байна. Тэгвэл хүн бие засахдаа жилд дунджаар12 600-40 000, гар угаахад 7200-15 000 л ус үрэх нь ээ. Нэг хүний усны жилийн төлбөр 13 000-50 000 төгрөг болно гэсэн үг. Иймд та суултуурынхаа усыг татахдаа багаар урсгадаг товчин дээр нь дарах, эзлэхүүнийг нь багасгах зорилгоор ус цуглуулах саванд нь тоосго хийх зэргээр усаа хэмнээрэй.
Шүршүүрт ороход нэг удаад 100-250 л ус урсгадгаа та мэдэх үү. Нэг хүн долоо хоногт шүршүүрт ороход 400-1000, сард 1600-4000 л, жилд 19 200-48 000 л ус зарцуулна. Тэгэхээр онгоцондоо аль болох ус тосож угаахыг зөвлөе. Нэг хүний усанд орох жилийн хэрэглээг мөнгөн дүнгээр бодвол 20-60 мянган төгрөг болж буй.
Түүнчлэн автомашиныг даралттай усаар угаахад цагт 500, зөөж угаахад 50 л гэхчлэн хэмнэх боломж өч төчнөөн бий.
Дээрх тоо, баримтуудаас харахад бид зөвхөн хувийн ариун цэвэр сахихад л жилд нэг хүн 80-200 мянган литр ус зарцуулж, 80-200 мянган төгрөгийг үр ашиггүй “салхинд хийсгэдэг” байх нь. Тэгвэл дунджаар дөрвөн ам бүлтэй айл жилд 240-800 мянган төгрөгийг зөвхөн цоргоороо “урсгаж” байна гээд бод доо. Хайран биш гэж үү. Магадгүй заримд нь энэ мөнгө тийм ч их биш байж болох. Гэвч цэвэр усны нөөц жил ирэх тусам багасаж буй өнөө үед орон сууцын иргэдийн энэ мэт үрэлгэн хэрэглээг хумих шаардлагатайг албаныхан хэлсээр буй юм.
Ус хэмнэх энгийн аргууд:
Э.Номин-Эрдэнэ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ