Дорнодчууд 2023 онд ч зэвтэй ус уусаар байх нь

| Нийтэлсэн Apr 28, 10:10 | Эрүүл мэнд

Үзсэн : 1163 14

278898416_5000242276732082_8949775816381837193_n

Дорнод аймгийн төв Чойбалсан хотын унд, хэрэглээний ус зэвтэй болоод нэлээд удсаныг нутгийн иргэд нийгмийн сүлжээнд мэдээлсээр ирсэн. Олон хүн энэ асуудлыг ярьж, шүүмжилсэн ч өдийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүйд Чойбалсаны оршин суугчид гайхшаа барж сууна. Тэд “Цай шиг өтгөн, зэвтэй усанд хүүхдүүдээ яаж оруулах вэ. Энэ их бохирдол хүний биед хэрхэн шингэж, хордуулдгийг төсөөлөхөд ч бэрх. Хүмүүс эхнээсээ харшилтай болж байна. Ийм уснаас дээж авч, шинжилсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хүртэл хэвийн гэх дүгнэлт гаргах жишээтэй. Аймгийн 80 мянган хүн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байна” гэцгээжээ.

Мөн худалдаж аваад долоо хонож буй гэх ус цэвэршүүлэгчийнхээ филтерийн зургийг Фэйсбүүкт нийтлээд “Зэвтэй ус дөнгөж өчигдөр, өнөөдрөөс л гоожиж буй асуудал биш. Орон нутгийн захиргаа, төр, засгийнхан одоо болтол юу хийж байсан юм бэ. Ийм зэвтэй усаар Чойбалсан хотын иргэдийг ундаалж, геноцид (системтэй устгах гэмт хэрэг) үйлдэж байна, арай ч дээ” хэмээсэн байв.

“Зэвтэй ус дөнгөж өчигдөр, өнөөдрөөс л гоожиж буй асуудал биш. Орон нутгийн захиргаа, төр, засгийнхан одоо болтол юу хийж байсан юм бэ. Ийм зэвтэй усаар Чойбалсан хотын иргэдийг ундаалж, геноцид (системтэй устгах гэмт хэрэг) үйлдэж байна, арай ч дээ” ---

Чойбалсан хотын ус хангамжийн хуучирч, муудсан шугам, сүлжээг угаах ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлжээ. Ингэхдээ гүний худгуудын цуглуулах 12 км шугам, сүлжээ, 3000 тоннын багтаамжтай ус нөөцлөх I, II савыг угааж, цэвэрлэсэн байна. Мөн хотын ус дамжуулах төв шугамыг ч угааж буй аж. Гэсэн ч нөхцөл, байдал төдийлөн дээрдэхгүй байгаа тул оршин суугчид энэ сарын 30-нд жагсах болсноо хэлсэн юм.

Шугам угаах явцад задарсан цэвэр усны хоолой нь ийм байх жишээтэй

279167539_538193931140727_3649405246041917882_n279205596_682240596343841_6905656088387598035_n

Чойбалсаны ус хангамжийн шугам, сүлжээг солих ажлыг ирэх оноос эхлүүлнэ гэв

Дорнод аймгийн ус хангамжийн шугам, сүлжээг шинэчлэх хөрөнгийг улсын төсөвт тусгуулахаар одоо л ажиллаж буй гэх. Тодруулбал, сүүлийн жилүүдэд Чойбалсан хотын иргэдэд тулгамдаж буй зэвтэй усны асуудлаар аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгч нар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд хандаж, шугам сүлжээг шинэчлүүлэх санал саяхан тавьсан аж. Үүний хүрээнд Чойбалсаны ус хангамжийн шугам, сүлжээг шинэчлэх зураг төслийг энэ онд багтаан боловсруулж, солих ажлыг нь ирэх оноос эхлүүлэн, үе шаттайгаар хийж дуусгахаар төлөвлөжээ. Эдгээр шийдвэрийг ч яг таг гаргачихаагүй, аман төдий буй тул дорнодчууд ирэх жилийг дуустал лав зэвтэй ус хэрэглэсээр байх нь хэмээн халаглах.

дорнод

Ганц дорнодчууд ч бус, хот, суурины иргэд угийн хлоржуулсан ус ууусаар ирсэн, одоо ч хэвээр. Усыг ингэж бактергүйжүүлдэг учраас тэр шүү дээ. Мэдээж ундны усыг заавал ариутгах хэрэгтэй ч хлоржуулсан усанд 40 гаруй төрлийн мутагены хортой нэгдэл үүсдэг. Үүнээс 28 нь шууд хорт хавдар үүсгэдгийг Оросын нэрт эрдэмтэн Кульский “Мөнгөжүүлсэн ус” номдоо тодоор тэмдэглэсэн байдаг. Мөн Санкт-Петрбургийн Экологийн төвийн эрдэмтэд крантны усыг судалж, хүүхдүүдэд илүүтэй харшилж байсныг илрүүлсэн. Улмаар судалгаа хийж, бүтцийг нь судлахад хлоржуулсан усанд химийн зэвсгийн бүтцэд ордог “Д Оксин” хэмээх хүчтэй хор үүсдэг бөгөөд түүний бичил тун нь ч бие махбодоос гардаггүйг тогтоосон билээ. Хлоржуулсан ус нь дээр хэлсэнчлэн тэр дундаа хүүхдэд өвчин үүсгэх, дархлааг нь сулруулах аюултай ч харамсалтай нь монголчуудад хэрэглэхээс өөр сонголт байхгүй.

Зэвтэй ус ходоод өвчлүүлэн, элэг хатууруулдаг

Дэлхий нийт хлоржуулсан усны хор хөнөөлийг ийнхүү тогтоосон байдаг учир 200 орчим улс ундны усаа хлороор бактергүйжүүлэхээ больсон. Гэтэл монголчууд үүн дээр нэмээд бүр зэвтэй ус уудаг боллоо. Зэв гэдэг нь төмөр. Уг химийн элемент нь хүний биед их хэмжээгээр шингэхэд ходоод сүйтгэн, хавдар үүсгэх аюултай хэмээдэг. Япончууд гэхэд л усны чанартаа хуулиар стандарт тогтоосон байдаг. Ингэхдээ усан дахь төмрийн нэгдлүүд хамгийн ихдээ 0.3 ppm байж болно хэмээн заажээ. Шинээр барьж буй барилга, байгууламжууддаа ч аль болох эко материалаар хийсэн хоолой суурилуулж, түүнийгээ ойр ойрхон ариутган цэвэрлэдэг аж.

Зэвтэй ус байнга хэрэглэвэл үе мөч өвдөх, нойр булчирхай үрэвсэх энүүхэнд аж. Цаашлаад дотоод шүүрлийн эрхтэн гэмтэж, судас нарийсан, элэг хатуурдгийг анагаах ухаан нотолжээ. Тэр байтугай цусан дахь төмрийн агууламж ихэсвэл хеликобактери үржих таатай орчин болдог байна. ---

Харин манайд эсрэгээрээ. Усны чанар энэ, тэрийг ярьдаг ч үгүй. Иргэд ч үүнд дасаж, цоргоноос зэвтэй ус гарвал хэсэг гоожуулаад л хэрэглэчихдэг. Манай улсын ундны усны төмрийн агууламжийн дундаж хэмжээ 1.5-1.75 ppm буюу Японыхоос 5-10 дахин их байдаг аж. Зарим аймаг, дүүрэгт эл үзүүлэлт хэдэн арав дахин өндөр байгааг судлаачид хэлсэн.

278976827_581614306723749_7844127848889616559_n

Хүний биед төмөр дутагдвал цус багадаж, толгой эргэх зэрэг зовуурь илэрдэг бол хэмжээ нь хэтэрвэл үүнээс ч аюултай. Өөрөөр хэлбэл, зэвтэй ус байнга хэрэглэвэл үе мөч өвдөх, нойр булчирхай үрэвсэх энүүхэнд аж. Цаашлаад дотоод шүүрлийн эрхтэн гэмтэж, судас нарийсан, элэг хатуурдгийг анагаах ухаан нотолжээ. Тэр байтугай цусан дахь төмрийн агууламж ихэсвэл хеликобактери үржих таатай орчин болдог байна.

Төмрийн агууламж өндөртэй ус удаандаа ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Үүнээс гадна цусан дахь чихрийн хэмжээ төмөр илүүдсэнээс үүдэлтэйг та мэдэх үү. Профессор Такаши Мацүмата чихрийн шижингээр өвчилсөн монгол хүмүүсийн цусны дээжийг Европт шинжлүүлэхэд 100 хүн тутмын 16-гийнх нь төмрийн хэмжээ 1000 мг-аас давсан байсныг тогтоосон талаарх судалгаа бий. Зэвтэй ус ууж болохгүй наад захын жишээнүүд бол энэ. Тиймээс зэвтэй ус цоргоноос тань гоождог бол эрүүл мэндээ бодож, бүү хэрэглээрэй гэж зөвлөе.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол