“Долоон бурхан одны домог”-ийг уламжилна

| Нийтэлсэн Apr 25, 15:03 | Кино, жүжиг

Үзсэн : 341

ббалет (2)

“Nomadic ballet” продакшны уран бүтээлчид “Долоон бурхан одны домог” орчин үеийн бүжгэн жүжгээ ирэх сарын 15-нд “Corporate hotel and Convention centre”-т толилуулна. Соёлын яамны дэмжлэгээр үндэсний өв соёлоо сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор эл бүтээлийг домог үлгэрээс сэдэвлэн, орчин үеийн бүжгэн жүжиг хэлбэрээр найруулсан юм байна.

Жүжгийн цомнолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн доктор, профессор Л.Эрдэнэчимэг бичиж, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Э.Эрдэнэжаргал найруулагч, бүжиг дэглээчээр ажиллажээ. Хөгжмийг О.Чинбат зохиосон бол “Nomadic ballet” продакшн, ДБЭТ-ын залуу уран бүтээлчдээс гадна гоцлол хөгжимчин Б.Алтанбагана, хуурч, хөөмэйч В.Батзориг, лимбэчин Г.Адъяадорж, уртын дууч Д.Үүрийнтуяа нар оролцох аж.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол