Дижитал “их цэвэрлэгээ” хийгээрэй

| Нийтэлсэн Mar 17, 4:04 | Технологи

Үзсэн : 327

Дижитал “их цэвэрлэгээ” хийгээрэй

Та автомашиндаа жил бүр засвар, үйлчилгээ хийлгэдэг шигээ компьютероо ч гэсэн гацаахгүй, шуурхай ажиллуулахыг хүсвэл дотор, гадаргүй “цэвэрлэх” хэрэгтэй.

Ашигладаггүй шахам программууд компьютерын тань үнэ цэнтэй зайг эзэлснээр үйлдлийн системийг ачааллуулж гацаадаг. Эдгээрийн update нь хүртэл сул орон зайг андахгүй “эзэн сууна”. Иймд хэдий чинээ ашигтай цөөн программ байна төдий чинээ ачаалал багасч, ажиллах горим хурдтай байна гэсэн үг.

Эмх цэгцтэй хэрэглэж хэвшье

Дараа нь хэрэг болоход суулгачих боломжтой  программуудаа delete хийгээрэй. Ингэхдээ "Windows" үйлдлийн системд: “Start” цэс – “Settings” – “Apps” гэж нэвтрээд программуудаа хэрэгтэй хэрэггүйгээр ангилж, шаардлагагүй хэсгийг нь зайчлаарай.

"MacOS": "Finder" цэснээс программын нэр + "устгах" гэж хайна. "Launchpad" хэсгээс программаа сонгон бүх программ "чичирч" эхлэх үед дээр нь байрлах X дээр дарж, устгана. “Windows” болон “macOS”-д зориулсан “CCleaner” нь дижитал цэвэрлэгээний шилдэг, үнэгүй сонголтуудын нэг юм.

Хуучирсан зураг, бичиг баримт, дуу, кино зэрэг зүйлсийг тогтмол устгаж заншаарай.

"Браузер" бүрт өөрийн гэсэн “хог хаягдлаа” цэвэрлэх арга байдаг.

"Chrome": “Settings” – “Security and privacy”. Кэшэд хадгалагдсан файлууд, хэрэглээний түүх, холбоосуудын өгөгдөл зэргийг устгахын тулд "Clear browsing data"-г сонгоно. Энэ нь таны "браузер"-ыг хөнгөвчилж өгнө. "Firefox": “Preferences” – “Privacy and security” - "Cookies and site data" хэсэгт "Clear data"-д байдаг.

"Microsoft Edge": “Settings” – “Privacy” – “Privacy, search, and services” – “Clear browsing data” руу гүйлгэнэ. Safari: “History” - "Clear history"-г сонгож устгаарай.

Систем – Хэрэглэгчийн хавтсуудаа (“document” гэх мэт) эмх цэгцтэй байлгах нь таны үйлдлийн систем болон хэрэглээний программуудын ачааллыг багасгаж, чухал файлуудыг хурдан хайж олоход тусална гэсэн үг. Бүх зүйл эмх цэгцтэй байх нь хатуу дискний зай хэрэггүй программуудаар дүүрэхгүй гэж мэд.

Олон тооны файл, товчлолуудыг “desktop” хэсэгт хадгалахаас зайлсхийгээрэй. Зөвхөн зайлшгүй хэрэгтэй товчлолууд байгаа, эсэхийг шалган, “Start” (Windows) цэс болон “Dock” (Mac)-ыг эмхлэх нь зүйтэй.

"Dropbox", "Google drive", "OneDrive", "iCloud" зэрэг үүлэн үйлчилгээ нь файлуудыг хадгалж, эх хувийг устгах боломжийг олгоно. Энэ нь хатуу дискний зайг чөлөөлж, үйлдлийн системийн ачааллыг нэгэн зэрэг хөнгөвчлөх хялбар арга юм. Онлайн хувилбараа хадгалан, файлынхаа эх болон үүлэнд суурилсан хуулбарыг хамтад нь устгахаас болгоомжлоорой.

“Их цэвэрлэгээ”-нд арчиж, цэвэрлэх ч бас орно. Ингэснээр суурин компьютерын доторх хэсэг тоос, шороонд бөглөрөн, ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлнэ. Компьютероо унтрааж, салгахаас эхэлнэ. Дэлгэц нь загвараасаа үл хамааран маш эмзэг байдаг тул цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хэрэгслээ сонгохдоо анхаараарай. Дараа нь компьютерын гадна тал, хулгана, гар зэргийг хуурай алчуураар арчина. Илүү сайн цэвэрлэхийг хүсвэл алчуурыг ус, эсвэл спиртээр бага зэрэг чийглээрэй.

 

Эх сурвалж: Popsci.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол