24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 16, 4:04 | Технологи
Цахим орчныг зөв хэрэглэе
Digital footprint буюу цахим ул мөр гэж юу вэ?
Энэ нь цахим орчинд таны хийсэн бүх үйлдлүүдийн нийлбэр юм. Та цахим орчинд нэвтрэх бүртээ өөрийн ул мөрөө үлдээдгийг мэдэх үү? Тухайлбал, хайлтын түүх, үзсэн зураг, бичлэг, текст, бичвэр, тэмдэглэсэн (tagged) зураг, сэтгэгдэл, like, share-үүд бүгд архивлагддаг. Өөрөөр хэлбэл, эдгээр ул мөрөөр дамжин "хөөвөл" таныг хэн болохыг хялбар мэдэж болох нь. Иймд цахим орчинд нийтлэх, дамжуулах, хариулахын өмнө дараах асуултуудыг өөртөө нэг тавиад үзээрэй.
- Нийтэлсэн зүйл минь бусдад ямар сэтгэгдэл үлдээх вэ?
- Миний талаар бусад хүмүүсийн хүсэж байгаа зүйл энэ мөн үү?
- Эцэг, эх, найз нөхөд, багш нар болон бусад бүх хүн миний юу нийтэлснийг харна. Энэ зүгээр үү?
Хэрэв аль нэг асуултад нь үгүй гэж хариулбал та нийтлэх хэрэггүй.
Цахим орчинд үлдээсэн ул мөр танд ямар уршиг дагуулах бол?
- Нэр хүндээ алдах
- Найз нөхдийн болон хувийн харилцаанд муугаар нөлөөлөх
- Мэдээллийн аюулгүй байдлаа алдах
- Цахим гэмт хэргийн золиос болох
- Ажил, мэргэжлийн болон хувийн карьерт сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэл үүсэж болзошгүй.
Цахим орчинд таагүй ул мөр үлдээхээс хэрхэн зайлсхийх вэ?
- Таныг оролцуулсан (tagged) контентыг шалгаж байгаарай.
- Зохисгүй, таагүйгээр илэрхийлсэн (tag хийсэн) зүйлсийг remove хийгээрэй.
- Хэрвээ та нийтэлсэн зүйлдээ эргэлзэж, харамсаж байгаа бол даруй устгаарай.
- Бусад хүмүүс тантай яаж харилцаасай гэж хүсэж байна, бусдад яг л тэгж хандаарай.
- Цахим орчинд бусдад хор учруулах, муугаар нөлөөлөх зүйл бүү нийтлээрэй.
- Оруулсан пост, сэтгэгдэл таныг хэрхэн илэрхийлж болох талаар бодож үзээрэй.
- Аливаа мэдээллийг нийтлэх, түгээх, дамжуулахын өмнө заавал нягтлаарай.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ