Дятловын багийнхан цасан нурангид дарагдаж эрсэдсэн үү

| Нийтэлсэн Mar 11, 12:12 | ШИНЖЛЭХ УХААН

Үзсэн : 344

                                 laughhug

Дэлхийн хамгийн нууцлагдмал ослоос сэдэвлэн бүтээсэн “Дятловын даваа”  найман ангит кинонд МУГЖ Ё.Цог омгийн ахлагч, бөө өвгөний дүр бүтээсэн нь манай үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ.

Киноны гол сэдэл болсон “Дятловын буюу Амьгүй уулын осол” гэж нэрлэдэг уг хэрэг XX зууны тайлагдаагүй нууцад зүй ёсоор багтдаг. Мэргэжлийн есөн залуу уулчны амийг нэг шөнийн дотор авч одон, оньсого мэт олон нууцыг үлдээсэн эл хэрэг өдийгөөс 63 жилийн тэртээ Уралын нуруунд болсон юм.

Игорь Дятловоор ахлуулсан есөн хүн ЗХУ-ын уулын нийгэмлэгээс тавьсан шаардлагын дагуу зэрэг нэмэх зорилгоор 1959 оны нэгдүгээр сарын 26-нд Уралын зүг хөдөлснөөр эл явдал эхэлдэг. Осолдсон есөн хүний найм нь 20-24 насных бөгөөд тэд Уралын Политехникийн институтын оюутнууд байсан юм.

                        montage-labels-2000x1400

Багийнхны товч танилцуулга:

  1. Багийн ахлагч Игорь Дятлов23 настай. Холбооны инженерийн анги. Үхлийн шалтгаан осголт.
  2. Зинаида Колмагорова23 настай эмэгтэй. Үхлийн шалтгаан осголт.
  3. Юрий Дорощенко21 настай. Барилгын инженерийн анги. Үхлийн шалтгаан осголт.
  4. Юрий Кривонищенко23 настай, Барилга-гидрологийн анги. Үхлийн шалтгаан осголт.
  5. Рустем Слободин. 23 настай. Механик инженерийн анги. Үхлийн шалтгаан осголт.
  6. Александр Колеватов24 настай. Цөмийн физикийн инженерийн анги. Үхлийн шалтгаан осголт.
  7. Николай Тибо-Бриньоль23 настай. Барилгын инженерийн анги. Үхлийн шалтгаан гавлын ясны гэмтэл.
  8. Людмила Дубинина 20 настай эмэгтэй. Эдийн засгийн анги. Үхлийн шалтгаан цээжний гэмтлээс болж цус алдсан.
  9. СемёнАлександрЗолотарев(Саша)38 настай. Аялалын багт сүүлд нэмэгдсэн. Эх орны дайнд оролцсон, ахмад. Цээжний хүнд бэртлээс болж нас барсан.
  10. Юрий Юдин21 настай. Замаасаа буцсан тул ганцаар амьд үлдэж чадсан. 2013 оны дөрөвдүгээр сард нас барсан.

Спортын мастер цол авах, сургагч багш болохын төлөө нэгдсэн эдгээр уулчинд ЗХУ-ын уулын нийгэмлэээс640 км газрыг 16 хоногт явганаар,цана хослуулан туулах шаардлага тавьжээ. Үүний найм хоногт нь хүнгүй зэлүүд, чадвар чансаа шаардсан газар өнгөрүүлсэн байх ёстой байж. Багийнхан өмнө нь Алтайн хязгаар, Тувагийн нутгаар аялж байсан туршлагатай, спорт алхалт, цанаар хичээллэдэг, II зэрэгтэй тамирчид байв.

1959 оны нэгдүгээр сарын 26(аяллын эхний өдөр)

Свердловскийн галт тэрэгний буудлаас 9.30 минутад вагонд сууж Вижай тосгонд очин, эхний өдрөөбага ангийн сурагчидтай хөгжилдөжөнгөрүүлэв.

1959 оны нэгдүгээр сарын 27

Вижай тосгоноос Геологийн судалгааны 34 дүгээр секторт очин, геологичидтой нэг өдрийг үджээ. Эл өдөр Юрий Юдин өвдөгнийх нь үе өвдсөн тул буцсан байна.

1959 оны нэгдүгээр сарын 28

Геологийн 34 дүгээр сектороос багийнхны жинхэнэ явган аялал эхэлнэ. Тэдний гол бай нь Уралын нурууны хойд хэсэгт орших далайн түвшнээс дээш 1182 метрийн өндөр Отортен уул байв. Нутгийн уугуул иргэд болох мансуудын хэллэгээр Отортен нь “Тийшээ битгий яв” гэсэн утгатай аж.

1959 оны нэгдүгээр сарын 29-31

Сүүлд багийнхны осолдсон газраас олсон өдрийн тэмдэглэл болон зургийн аппаратад аялагчид 29-30-ны өдрүүдэд тун зугаатай явсан нь үлджээ. Харин 31-нд тэнгэр бүүдгэр, манантай байж.Улмаар 31-ний орой багийнхан Отортены зүг бус, ойролцоох Холат Сяхлбуюу “Амьгүй уул”-ын зүг явснаа мэдсэн байна. Тиймээс тэндээ майхнаа босгон, хоноглохоос өөр аргагүйд хүрчээ. Чухамхүү энэ л шөнө 23.30-01.30 цагийн хооронд Дятловынхон үл мэдэгдэх шалтгаанаар майхнаасаа гарч гүйгээд,нас барцгаажээ.

Юу тэдийг майхнаасаа нүцгэн шалдан зугтахад хүргэв?

                                            images

Төлөвлөсөн ёсоор хоёрдугаар сарын 14-нд ахлагч Игорь Дятлов Вижай тосгон руу телеграм бичиж явуулах байжээ. Ийм хүнд төрлийн явган алхалт цаг уур, орчны байдлаас шалтгаалж оройтох нь хэвийн зүйл тулуулын нийгэмлэгийнхэн, ард үлдсэн хүмүүс нэг их гайхсангүй. Хоёрдугаар сарын 20-ноос байдал эвгүйдсэн тул аялагчдын ар гэрийнхэн аврах багийнханд хандсан ч тэд хөдлөөгүй аж. Иймд уулчдын нийгэмлэгийн дарга, сайн дурын оюутнууд, багш нараас бүрдсэн анхны эрлийн баг томилогдлоо.

Эрлийн багийнхан зургаан хоног уулчдыг хайсны дараа сая нэг Онцгой байдлын алба, цэрэг, цагдаагийнхан хөдөлсөн аж. Сайн дурын аврагчдын дунд явсан Политехникийн хоёр оюутан хоёрдугаар сарын 26-ны орой багийнхны майхныг анх олжээ. Майхан нь гол хэсгээрээ нурж, бага зэргийн цас дарсан чаялагчдын бүх эд хэрэглэл, хувцас, цүнх, хүнс нь бүрэн бүтэн байж. Гэвч хүмүүс нь байсангүй тул тэндээ хоноглоод өглөө нь хайхаар болжээ.

Хэргийн газрын зүрх шимшрэм нөхцөл, байдал.

Эрэн хайх аврах багийнхан өглөө нь босоод харахад майхны эргэн тойронд ямар нэг зүйлээс яаран зугтсан мэт оймстой, хөл нүцгэн, өрөөсөн гутлын мөрүүд үлдсэн байв. Майхнаас тарж зугтсан хөлийн мөрүүд 500 орчим метрийн цаанаас нийлж, нэг цуваа болжявснаа ой руу ороод замхарчээ. Ойн захад нэгэн том царс модны доор гал түлсэн гэмээр ор байх агаад тэр модноос дээшээ тав орчим метрт бүх мөчир нь хугарсан байв.Авирсан юмуу, эсвэл мөчрийг нь хугалж гал түлсэн байх. Царснаас холгүйхэн Юрий Дорощенко,Юрий Кривонищенко нарын цогцос олдов.

I хүн:Багийнхнаас хамгийн биерхүү(180см),зоримог Кривонищенкогийн цогцос хөлийн ул, толгой нь түлэгдэж, уруул нь сэтэрч цохиулсан байдалтай олдоно. Задлан шинжилгээгээр үхлийн шалтгааныг осгосон гэжээ.

II хүн:Хамгийн хөгжилтэй, урлагийн авьястай Юрий Дорощенкогийн бие мөн хэсэг газраа түлэгдсэн, зүүн гарынх нь чигчий хурууны хажуу хэсэг нь хазсан мэт байхгүй, модны мөчирт уруулсан гэмээр шархтай, хамрын үзүүр тасарсан байв. “Задлангаар” хурууных нь тасарсан хэсэг амнаас нь гарсан. Шинжээчид түүнийг “Даарсан тул гал түлсэн, осгож мэдээ алдахгүйн тулд гараа хазсан” гэж тайлбарласан. Эсвэл ямар нэгэн зүйлээс маш их айж чимээ гаргахгүйн тулд гараа хазсан гэх нь ч бий.

III хүн: Игорь Дятловын цогцоснөгөө хоёроосоо 300 гаруй метрийн зайд майхны зүг мөлхөж байгаа мэт олджээ.Гар, хөлөндөө шархтай, дотуур өмд, нэмгэн цамцтай, нилээд айсан шинжтэй байжээ. Шарх нь хүнтэй, эсвэл нэг “юмтай” зодолдсоноос үүдэлтэй гэж дүгнэсэн.

IY хүн:Том царс модноос 630 орчим метрийн зайд Зинайда Колмагоровагийн цогцсыг хоёрдугаар сарын 27-ны орой нь олжээ. Майхандаа хамгийн дөхөж очсон түүний гар, хөл шархтай, гуяны доод хэсэгт мухар зүйлээр цохиулсан гэмээр доошоо харсан байдалтай байжээ.

Y хүн:Хоёрдугаар сарын 28-нд Рустем Слободиныг олоход баруун шанаандаа гурван см цууралттай, мөн бага зэргийн шархтай байсан аж.

Эхний таван хүний цогцсыг ийм байдалтай олсон нь Свердловск хотынхныг тэраяар нь шуугиулж орхижээ. Аврах багийнхан аялагчдын заримыг нь эндсэн байж магадгүй гэж таамагласан ч ийм байдалтай олно гэж бодоогүй гэдэг.

 

 

Хачирхалтайгаар олдсон дөрвөн цогцсыг хоёр сарын дараа илрүүлэв.

Эхний таван хүний цогцос майхнаасаа холгүй байсан бол үлдсэн дөрөв нь ойн гүнд 75 метр хэртэй эрэг газар бие биетэйгээ ойрхон нас барсан байхыг тавдугаар сард олжээ. Тэдний цогцос нэлээд муудсан байх нь мэдээж.

Александр Колеватовын хамар, хүзүү, хавирга нь хугарсан уруул, нүд, чих, зөөлөн эдүүд байгаагүй. Семён Золотарёв нэг гартаа үзэг, нөгөө гартаа цаас бариад хөшсөн, хүзүү ньхугарсан байж. Колеватовын хувцаснаас цацраг идэвхжилтийн шинж тэмдгүүд илэрсэн нь ихэд сонирхол татжээ. Тэдний хажууханд Николай Тибо-Бриньолийн гавал нь хагарч, хүзүү, найман хавирга хугарч, нүд амандаа хөнгөн “бэртсэн” хэвтэх аж.Түүний тархины бэртэл хүнийг шууд ухаан алдахад хүргэх гэнэ. Харин багийн хоёр эмэгтэй гишүүний нэг Людмила Дубининаг хамгийн сүүлд гол руу толгойгоороо тонгойсон байхыг олж. Людмилагийн цогцос хамгийн муу байдалтай байсан гэнэ. Түүний бүх хавирга нь хугарсан, нүд, зовхи, уруул, хэл нь алга байжээ. Задлан шинжилгээгээр түүний ходоодноос 100 грамм орчим цус илрүүлсэн бөгөөд  амьдаар нь хэлийг нь сугалсан байх боломжтой гэж үзжээ. Тэрбээр дөнгөж 20 настай, багийн хамгийн залуу гишүүн нь байв.

Шинжээчид эдгээр дөрвөн хүнийг маш хүнд авто осолд орсон юм уу, эсвэл механик зүйлээр гэмтээсэн дайны шахам бэртэл авсан гэж дүгнэсэн. Мөн тэд майхныхаа хаалгаар биш ёроолыг нь хутгаар зүсэж гарсныг тогтоосон. Сүүлийн дөрвөн хүн эхний хэдийгээ бодоход өмд, цамц гутал өмссөн байжээ. Бас нэг сонирхолтой зүйл нь тэдний цогцост ЗХУ-ын цэргийнхэн цацраг идэвхт бодисын шинжилгээ хийсэн аж. Яагаад цэргийнхэн тийм шинжилгээ хийх болов? Туршлагатай мэргэжлийн уулчид яагаад шөнө дунд майхнаасаа нүцгэн амь дүйн гарав? Алмас гэх мэт зэрлэг амьтан дайрав уу? Цэргийнхэн туршилт хийсэн үү? Эсвэл бүр өөр харь гаригийнхан байсан уу гэхчлэн өнөөг хүртэл тайлагдаагүй маш олон асуултыг үлдээсэн юм.

Одоог хүртэл оршсоор буй таамаглалууд

 

  1. Цасан нуранги болсон: Ойр орчим цасан нуранги болсон учраас яаран майхнаасаа гараад эргэж ирж чадаагүй. Уг таамгийгхамгийн бодитой хэмээн 2021 онд “Nationalgeographic” сэтгүүлд онцолжээ. Гэхдээ цасан нуранги болсон юм бол яагаад майхан нураагүй вэ, хөлийн мөр нь хүртэл үлдэх боломжтой гэж үү хэмээн няцаадаг.
  2. Зөвлөлтийн цэргийн туршилт:ЗХУ энэ бүс нутагт шинэ зэвсгээ туршдаг байсан гэдэг нууц хожим нь задарсан аж. Туршилтын үед аялагчид буруу газраа, буруу цагт байсан гэх таамаг. Ямартаа ч багийнхан харах ёсгүй зүйлсээ харж, улмаар Зөвлөлтийн цэрэг нууц ажиллагаа явуулж устгасан гэж үздэг. Гэхдээ багийнхнаас өөр хөлийн мөр байгаагүй. Зарим судлаачдын үзэж буйгаар Зөвлөлтийн тусгай хүчин аврагчдаас өмнө хэргийн газар очиж ул мөрөө балласан гэх. Тэдний бие дээрх шарх, сорви нь үүнийг гэрчилнэ хэмээн үзэж байгаа ажээ. Уг таамаглал бодитой байж болохыг замаасаа буцсан Юрий Юдин хожим өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Би бурхнаас ганц л асуулт асууна. Миний найз нарт яг юу тохиолдсон юм бэ” хэмээн хэлсэн байдаг юм.
  3. Мухар сүсэг: Нутгийн уугуул иргэд болох Манси омгийнхон Холат Сяхлуулыг ямар ч амьд амьтан байдаггүй болохоор “Үхлийн уул” гэж нэрлэдэг бөгөөд хараал хүрсэн газар гэдэг аж. Эрт цагт эндесөн анчин учир битүүлгээраймшигтайгаар нас барсан гэх домог хүртэл байдаг гэнэ. Дятловын багийнхан ч есүүлээ явж байсан. Мөн 1991 онд есөн зорчигчтой онгоц энэ ууланд осолдсон түүхтэй .

 

  1. Алмас дайрсан: Уралын нуруунд алмас харсан 5000 гаруй гэрч болон тэмдэглэл үлджээ. Хамгийн чухал үндэслэл нь Николай Тибо-Бриньолийн нэгдүгээр сарын 31-нд авсан гэрэл зургийг сайн харвал модны цаанаас том, тас хар өнгөтэй хүн шиг “амьтан”тэдэн рүү харж байгаа нь буужээ.
  2. Харь гаригийнхан дайрсан: Хэргийн газрын ойр орчмын зарим модны оройнууд түлэгдсэн байсан бөгөөд тэднийг нас барсан шөнө уулын оройд маш хурц гэрэл гарсан гэж ойролцоох ууланд явсан аялагчид болон нутгийн иргэд мөрдлөгийн үеэр мэдүүлжээ. Мөн аялагчид тэнгэрт байх том, жижиг хоёр гэрлийг аппаратдаа дарж үлдээсэн ч нягтаршил маш муу, бүдэг байсан аж.
  3. Катабатик салхи: Катабатик салхи гэдэг байгалийн онцгой үзэгдэл юм. Энэ таамгийг батлахаар 2019 оны сүүлээр Ричард Хонгрен, Андреас Лийнгрен хоёр Швед аялагч болон Оросын туршлагатай хөтөч Екатерина Зимина, Артем Домогинов нартайХолат Сяхалуул руу 14 хоногийн турш аялж, судалгаа хийжээ. Тэд үүнийг сонирхох болсон шалтгаан нь Дятловынхтой тун төстэй хэрэг Шведэд 1978 оны нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр болсон ажээ. Эл хоёр аяллын багийн хүний тоо, хүйсийн харьцаа адил. Хоёул адилхан сард болсон. Мөн аяллаас нэг, нэг хүн амьд үлдсэн нь тэдний сонирхлыг ихэд татжээ. Шведийн уулчдын хэргийг катабатик салхины улмаас амиа алдсан гэж үздэг байна. Хонгрен болон Лийнгрен нар Холат Сяхалын бэлээр судалгаа хийж байхдаа агаарын хэм 4-8 цагийн хугацаанд -15 хэмээр огцом буурч байгааг анзаарчээ. Тиймээс 1959 оны Дятловын багийнхны амь эрсэдсэн шалтгаан нь 1978 онд Шведийн аялагчид амь үрэгдсэнтэй адилхан байна гэж дүгнэжээ. Уншигчид дээрх залуу уулчдыг юуны улмаас амь эрсэдсэн гэж дүгнэж байна вэ?

Эх сурвалж:

https://en.wikipedia.org/wiki/Dyatlov_Pass_incident

Donnie Eichar. “The dead mountain”.

“Freem” подкаст

Э.Номин-Эрдэнэ

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол