24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 24, 6:06 | Сонин хачин
Диана гүнжийн 25 настайдаа авхуулж байсан алдартай гэрэл зураг 40 гаруй жилийн дараа худалдаанд гарчээ. Уг зургийн эх хувийг эзэмшигч нь 19 800 ам.доллароор зарахаа мэдэгдсэн байна. Тэрхүү эрхэм нэрээ нууцлахыг хүссэн аж. Гүнжийг 1996 онд нас барсны дараа түүний дурсгалыг хүндэтгэх үүднээс Британийн марк дээр эл зургийг хэвлэдэг болсон юм. Уг бүтээлийг 1986 онд гэрэл зурагчин Теренс Донован авчээ. Уэлсийн гүнж мөр нь гарсан загвартай, нил ягаан өнгийн хилэн даашинзтайгаар зургийн хальснаа тийнхүү мөнхөрсөн байдаг.
Эх сурвалж: Dailymail
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ