Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна

| Нийтэлсэн May 3, 1:01 | ЭНЭ ӨДӨР

Үзсэн : 278 1

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг ойлгуулж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах зорилгоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж эхэлжээ. Мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг өдөр юм.

- 1802 оны энэ өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг байгуулжээ.

- 1830 оны энэ өдөр Английн “Кентербери ба Уитстабль” компани дэлхийд анх удаа арилжааны төмөр замын тээврийг нэвтрүүлсэн аж.

- 1837 оны энэ өдөр Грекийн нийслэл Афиний их сургууль байгуулагдав.

national-kapodistrian-university-of-athens

- 1913 оны энэ өдөр Энэтхэгийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох "Ража Харишандра"-г дэлгэцнээ толилуулав.

- 1921 оны энэ өдөр Ирландын засаг захиргааны тухай хуулиар тус улсыг Өмнөд болон Умард хэмээн хоёр хуваажээ.

- 1937 оны энэ өдөр Америкийн нэрт зохиолч Маргарет Митчелийн "Салхинд туугдагсад" бүтээл Пулитцерийн шилдэг зохиолын шагнал хүртсэн байна.

- 1960 оны энэ өдөр Нидерландын нийслэл Амстердам хотод Анна Фрэнкийн гэр музей нээлтээ хийв.

Anne-Frank-House-VR_2

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол