Дэлхийн хамгийн үнэтэй иргэний үнэмлэхүүд

| Нийтэлсэн May 4, 17:05 | Эдийн засаг

Үзсэн : 586 2

Монгол Улсад иргэний үнэмлэх шинээр авахад 15 000-30 000 төгрөг төлдөг. Харин бусад улсад энэ төлбөр 100-160 ам.доллар байдаг нь дундаж үнэ аж.

Жишээ нь, Японд 125 ам.доллар байдаг бол Шинэ Зеландад 191 ам.доллар төлдөг байна. Хүн бүрийн очихыг хүсдэг АНУ-д анх удаа иргэний үнэмлэх авахад 160 ам.долларын төлбөртэй бол үрэгдүүлсэн тохиолдолд 130 "ногоон" төлдөг байна. Түүнчлэн Британид маш сонирхолтой тогтолцоо үйлчилдэг аж. Тэнд энгийн үнэмлэх 95 ам.доллар байхад нарлаг, далайн эрэг орчимд оршин суудаг иргэд илүү өндөр буюу 110-130 ам.доллар төлөх жишээтэй.

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй иргэний үнэмлэхүүд аль улсад байдгийг өсөх эрэмбээр сонирхуулъя.

6. Мексик 

Мексикт иргэний үнэмлэхээ дахин авахад 170 гаруй ам.доллар төлдөг байна.

5. Лихтенштэйн 

Австри болон Швейцарьтай хиллэдэг энэ улс "бие жижиг ч бэлчээр том". Өөрөөр хэлбэл, тэнд амьдралын өртөг маш өндөр. Иргэд нь иргэний үнэмлэхээ 260 ам.доллароор дахин захиалдаг аж.

4. Куб 

Куба улсад иргэний үнэмлэх авах зохицуулалт нь бусдаас онцлог. Тэндхийн иргэд зургаан жил тутамд иргэний үнэмлэхээ шинэчлэх ёстой бөгөөд хоёр жил тутамд бүртгэлийн хураамж нэмж төлдөг байна. Ингэснээр 10 жилийн хугацаанд нэг куб иргэн өөрийн бичиг баримтдаа 270 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн үг.

3. Австрали 

Австраличууд иргэний үнэмлэхээ дахин авахдаа 220 ам.доллар зарцуулдаг.  Гадаадад оршин суугаа иргэд нь үүнээс 116 ам.доллароор илүүг төлдөг байна.

2. Сири

Тус улсын иргэний үнэмлэх дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох бичиг баримт юм байна. Гадаадад оршин суугаа иргэд нь зургаан жил тутамд шинэчилж авдаг бөгөөд 300 ам.доллар тушаадаг. Ингэснээр 10 жилийн хугацаанд 600 ам.долларыг зарлагаддаг.

1. Ливан 

Ливаны иргэд шинэ үнэмлэх авахдаа 795 ам.доллар тушаадаг нь дэлхийн хамгийн өндөр үнэ аж. Харин гадаадад буй иргэдээрээ 600 ам.доллар төлүүлдэг аж.

Харин хилийн чанадад оршин суугчид нь иргэний үнэмлэхийн төлбөрт эх орондоо амьдарч буй иргэдээс бага үнэ төлдөг дэлхийн цор ганц улс юм байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • khan - [124.29.230.89]

    6 сарын өмнө

    Nice

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Arham - [202.47.56.47]

    7 сарын өмнө

    Great information

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Naeem - [36.255.40.172]

    1 жилийн өмнө

    Hi Nice Post

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • ashraf - [36.255.40.172]

    1 жилийн өмнө

    great

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол