Дэлхийн хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн 150 нас хүрлээ

| Нийтэлсэн Mar 16, 9:09 | ДЭЛХИЙ

Үзсэн : 311

                             88

“Yellow stone” цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулсны 150 жилийн ой энэ сард тохиож буй. Энэ нь дэлхийн хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн юм.

Тус цэцэрлэгт хүрээлэнг 1872 оны гуравдугаар сарын 1-нд АНУ-ын 18 дахь Ерөнхийлөгч Улиссес С.Грантын санаачилгаар байгуулжээ. Эдүгээ хүрээлэнгийн 150 насны ойн хүрээнд АНУ-ын аялал жуулчлалын салбар, “Yellow stone” хүрээлэнгийн удирдах газраас аялагчдад зориулан өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад нь харуулсан үзэсгэлэн гаргаж, төсөл, хөтөлбөрүүд хэргэжүүлж байгаа аж.

Төсөл, хөтөлбөрийн нэг зорилго энэ бүс нутагт олон зуун жил амьдарч ирсэн нутгийн уугуул иргэдийг дэмжих, тэднийг бусдад хүлээн зөвшөөрүүлэх ажил гэнэ. Энэхүү байгалийн үзэсгэлэнт газар нь АНУ-ыг зорьсон жуулчдын заавал очих газрын жагсаалтад зүй ёсооор багтдаг.  Жилд дунджаар гадна, дотнын 3.5-4.2 сая жуулчин хүлээн авдаг байна. Цар тахалтай 2019-2020 онд л гэхэд 3.8-4.2 сая жуулчин хүлээн авчээ.

Манай гаргийн анхны цэцэрлэгт хүрээлэнгээр нэрлэсэн эл газрын талаарх сонирхолтой товчхон мэдээлэл хүргэе. Хэрэв та тус нутгаар аялахаар төлөвлөж буй бол бүр илүү анхаараарай.

Yellow stone”-ы сонирхолтой баримтууд

                               аааа
Yellow stone” голд цутгадаг “Доод” хүрхрээ, зургийг Аманда Мортимер
  • Хүрээлэнг тус байгалийн үзэсгэлэнт газрын дундуур урсдаг Yellow stone голын нэрээр нэрлэсэн байна. Эл гол нь 1114 км үргэлжилдэг.
  • Газар нутгийн 96 хувь нь Вайоминг, гурван хувь нь Монтана, нэг хувь Айдахо мужид хамаардаг. Нуур, хавцал, гол мөрөн, нуруунаас бүрдсэн 8983 км хавтгай дөрвөлжин талбайг хамардаг.0823_old-faithful
  • “Yellow stone”-ыг 1978 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэжээ.
  • Газрын гүнээс оргилон гарах халуун рашаан, гейзер (газрын гүний ус хүчтэй халалтын улмаас оргилон гарах үзэгдэл), том, жижиг хүчиллэг нууруудаараа алдартай. Ялангуяа Хуучин итгэлтийн гейзер, хүчиллэг нуур жуулчдын хамгийн их очдог газар ажээ. Хүчиллэг нууруудын зарим нь 200 градус хүртэл халдаг бөгөөд хүн, амьтан тийш унавал хоёрхон минутын дотор үхэх аюултай гэнэ. Тус нууранд хэд хэдэн аялагч унаж, амиа алдсан хэрэг гарч байжээ.    1007916088_history_corner7_cda_2#1_t1170
  • “Yellow stone” нь зэрлэг ан амьтдын хувьд хамгийн таатай өлгий нутаг билээ. Энд хүрэн болон хар баавгай, зэрлэг үхэр бизон, буга, хандгай, аргаль, янгир, сэрээ эвэрт гөрөөс, цагаан зээр, шилүүс тэргүүтэй нэн ховор болон ховордсон 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан амьдардаг. Мөн 18 зүйлийн загас, 150 гаруй төрлийн шувуу уг тусгай хамгаалалттай бүс нутагт байдаг аж.
  • Эл бүс нутагт 12 000 жилийн өмнөөс уугуул иргэд нь амьдарч байсан гэж үздэг. Гэхдээ 1860-аад оноос л судалгааны ажлыг эхлүүлжээ. Хүрээлэн нь анх АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяанд байсан ба 1886-1916 оны хооронд хотын мэдэлд байсан юм. Харин 1917 онд л Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албанд шилжүүлсэн аж. Эдгээр он жилүүдэд архитектур, түүхийн ач холбогдол бүхий олон зуун барилга, байгууламж барьж, хамгаалалтад авсан бөгөөд судлаачид археологийн мянга гаруй дурсгалт газруудыг судалжээ.
  • Хэрэв та “Yellow stone” цэцэрлэгт хүрээлэнг зорих гэж байгаа бол намрын эхэн үед буюу найм, есдүгээр сарыг сонгоорой. Энэ үед цаг уурын нөхцөл хамгийн таатай, байгалийн өнгө үзэмж нь төгс цогцолсон байдаг аж.

Эх сурвалж: BBC

https://en.wikipedia.org/wiki/Yellowstone_National_Park

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол