Хэрэглэгчээ дээдэлсэн, дэлхийн шилдэг такси компаниуд

| Нийтэлсэн Apr 6, 15:03 | ДЭЛХИЙ

Үзсэн : 5365 10

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нэгдүгээрт

didi taxi

"Didi" нь БНХАУ-ын Бээжин хотод төвтэй, 550 сая гаруй хэрэглэгч, хэдэн арван сая жолоочтой такси үйлчилгээний компани юм. Тус компани нь аппликейшнд суурилсан такси болон нийтийн тээвэр, унадаг дугуй, машины түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Тиймдээ ч "Нью-Иорк таймс" сонин 2021 оны хамгийн нөлөө бүхий 100 компанийн нэгээр нэрлэсэн.

"DiDi” нь 2012 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор Хятад, Япон, Бразилын 500 гаруй такси компанитай хамтран ажилладаг. Хятад, англи хэлээр долоо хоногийн 24 цагаар тусгай үйлчилгээ үзүүлдэг "DiDi Premier"-тай. Тодруулбал, бага насны хүүхэд, тэргэнцэртэй зорчигчийн ая тухыг хангасан үйлчилгээнээс гадна хөтөч нохойд хүртэл зориулсан хэсгийг машин дотор бий болгожээ.

Тус компани нь 2018 оноос хэрэглэгчдэдээ нийтийн тээвэр, такси дуудлага, дугуй түрээслэх үйлчилгээг ухаалаг гар утсаараа захиалах боломж олгожээ. Хэрэглэгчийн аюулгүй байдал, сэтгэл ханамжид онцгой анхаарч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлснээр "DiDi” үйлчлүүлэгчдээсээ таван од үнэлгээг авчээ. DIDI

 

Дэлхийн гүүр "Uber"

uber taxis

"Uber Technologies Inc" компанийг 2009 онд компьютерын программист Garrett Camp болон Travis Kalanic нар "Ubercab" нэртэйгээр үүсгэн байгуулжээ. "Uber" сүлжээ дэлхий даяар сая сая хэрэглэгчийг өдөр бүр унаа, дуудлагын жолооч, унадаг дугуй, скүүтэрийн түрээсийн үйлчилгээгээр хангасаар байна.

Тус компани 2021 оны IV улиралд сар бүр 118 сая хэрэглэгчид үйлчилжээ. АНУ-д 2022 оны нэгдүгээр сарын байдлаар тээврийн үйлчилгээний зах зээлийн 71 хувийг эзэлсэн байна. Uber

Бусад компанийн нэгэн адил "Uber"-ийн жолооч нар бие даасан, гэрээт ажилчидтай. Тус компани хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор санал хүсэлт цуглуулан, үйлчилгээндээ “update” хийдэг аж.

  • "Uber Moto" нь үйлчилгээгээ тухайн хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлсэн гайхалтай жишээ юм. Энэтхэг зэрэг замын түгжрэл ихтэй, худалдан авах чадвар багатай оронд такси үйлчилгээг мотоциклоор үзүүлж эхэлсэн. Ингэснээр захиалагчийг хүссэн газарт нь хямд үнээр, хурдан хүргэж өгдөг байна.
  • Хэрэглэгч болон жолоочийн харилцан итгэлцлийг бий болгоход зорчигчид машинд суухаасаа өмнө нэр, машины марк, үнэлгээтэй нь танилцдаг үйлчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, зорчигч машинд суухаасаа өмнө тухайн жолоочийн бүхий л мэдээлэл, хэрэглэгчдийн үнэлгээтэй танилцах боломжтой.
  • Сайн чанарын график дүрслэл, өндөр хурдны сүлжээнд холбогдсон аппликейшнүүд сүүлийн үеийн ухаалаг утасгүй хэрэглэгчдэд хүндрэл учруулдаг. Харин “Uber” аппликейшнээ сүлжээ сайн барьдаггүй газруудад ч хэвийн ажиллуулахаар шинэчилжээ.
  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд зориулан таксинд суухаас эхлээд буух хүртэл аудио бичлэг хийн, хадгалах ажиллагааг аппликейшнд нэмсэн байна.

"Uber"-ийн үйлчилгээний үнэ маш уян хатан. Өөрөөр хэлбэл, цаг агаарын нөхцөл байдал, ачаалал, замын түгжрэл зэрэг нөхцөлд жолоочид нэмэлт цалин олгодог аж. Энэ нь ямар ч үед такси дуудахад хүртээмжтэй байхад туслах зорилготой юм.

Зах зээлд өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр ашгийн төлөө улайрах бус, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж, түүнд тохирсон өөрчлөлт, шинэчлэлийг хийж чадсан үйлчилгээ "тунаж үлдэж" байна. Монголын такси үйлчилгээг хөгжингүй орныхтой харьцуулах нь тохиромжгүй ч тэднээс үлгэрлэн, хөгжих нь сайн ирээдүйг авчирна.

Эх сурвалж: Uber.com, Wikipedia, Voxco.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол