Улаан лиш цэцэг “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн бэлгэ тэмдэг

| Нийтэлсэн Mar 29, 17:05 | Эрүүл мэнд

Үзсэн : 478

Өнөөдөр “Дэлхийн эмч нарын өдөр” тохиож байна. Түүх сөхвөл, АНУ-ын Жоржиа мужийн нэгэн эмчийн эхнэр Эудора Браун Алмонд цагаан халаадтанд хүндэтгэл үзүүлэх өдөртэй болохыг хүссэнээр 1933 оны гуравдугаар сарын 30-нд тус улсад эл өдрийг анх тэмдэглэжээ. Тэрбээр шуудангаар мэндчилгээ дэвшүүлж, нас барсан эмч нарын булшинд улаан лиш цэцэг өргөж байжээ.

Үүнээс хойш улаан лишийг эмч нарын өдрийн бэлгэдлийн цэцэг болгосон түүхтэй. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас нэрийг нь албан ёсоор “Дэлхийн эмч нарын өдөр” болгон, цэнхэр гараг даяар тэмдэглэх болжээ. Эл өдрөөр эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн, тэдний ажил, үйлсийг сурталчлан таниулдаг уламжлалтай.

DoctorsDaysm2

"Дэлхийн эмч нарын өдөр"-өөр улс орнууд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, үр бүтээлтэй ажиллан, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний чиглэлд гаргасан шилдэг арга, туршлагыг олон нийтэд сурталчлан, таниулах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Манай улсад эмч нарын баярын энэ өдрөөр “Алтан чагнуур”,  “Алтан гарт эмч- шилдэг залуу” зэрэг салбарын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. Одоогоор Монгол Улсын хэмжээнд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд 12 970 эмч хүчин зүтгэж байна.

Монголынхоо бүх эмч нарт БАЯРЛАЛАА.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол