Дэлхийн зоог: Испанийн заавал мэдэх хоолны соёл

| Нийтэлсэн May 5, 10:10 | Олон улс

Үзсэн : 631 4

tapas foto

Испанийн Андалусия нутагт үүссэн, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ амтат зууш идэн, цагийг зугаатай өнгөрөөх эртний хоолны соёлыг тапас гэдэг. Энэ нь испани хэлний “tapas” буюу таг хэмээх үгнээс гаралтай. Учир нь дундад зууны үед шар айргийг ялаа, шумуулаас хамгаалах зорилгоор торхыг нь талхаар таглаж байснаас үүдэлтэй гэнэ. Тагласан талхаа шар айргийн даруулга болгон хамтад нь идэж заншсанаар энэхүү уламжлал үүссэн байна.

tapas con vino

Өдгөө хүртэл энэхүү хоолны соёл нь найз нөхөд, ажлын хамтрагч, гэр бүлтэйгээ халуун дотно яриа өрнүүлж, амьд харилцаа үүсгэхэд ач холбогдолтой хэвээр байна. Тапасын онцлог нь хоолоо гэртээ хийдэггүй. Ресторанд хөнгөн зууш, дарс, эсвэл шар айраг захиалдаг. Зуушийг хувааж идэх нь дотно уур амьсгал бүрдүүлдэг тул энэхүү уламжлалын чухал хэсэг нь юм. Хүний тоогоор ресторан орох бөгөөд тус бүр тооцоог ээлжлэн “даадаг” байна.

CocinaYVino_TAPAS_PorAndreinaContreras

huevos-ticket-bar-ferran-adria-tapas

Бүс нутгаасаа хамааран өөр өөрөөр энэхүү уламжлалыг хадгалж ирсэн боловч хоолны нэр, төрөл нь төстэй байна. Үүнд:

  • Омлет
  • Паста
  • Хиам, бяслаг
  • Далайн гаралтай хоол
  • Дун
  • Хачиртай талх
  • Чанасан өндөг
  • Салат
  • Шарсан загас зэрэг нь нийтлэг сонголт юм.

CocinaYVino_TAPAS_PorA

CocinaYVino_TAPAS_PorAndreinaContreras_IMG_4544

Тапасд тусгайлан зориулсан ресторанууд байх бөгөөд энэ нь тус улсыг зорьж буй жуулчдын заавал очиж үзэх зүйлсийн жагсаалтад багтддаг гэнэ.

CocinaYVino_TAPAS_Por

Эх сурвалж: Lizarran.es

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол