03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 28, 10:10 | Олон улс
Өмнөд Африкийн Каллинаны уурхайгаас 2021 онд олдсон “The de beers cullinan blue” гэгдэх 15.1 каратын сорьцтой, дэлхийн хамгийн том, цэнхэр очир эрдэнийг арилжжээ. Тус алмазыг Хонконгийн Содбай дуудлага худалдаагаар ийнхүү зарсан аж. Судлаачдын тогтоосноор уг очир эрдэнэ нь дэлхийд олдсон олон төрлийн алмазаас нэг хувийг л эзлэх, хамгийн ховор өнгөтэй нь юм байна.
Дээрх дуудлага худалдаа дөрвөн худалдан авагчийн хооронд найман минутын турш үргэлжилж, утсаар нэрээ нууцлан холбогдсон нэгэн хүн алмазыг 57 471 960 ам.доллароор худалдан авчээ. Гэвч уг өртөг дэлхийн хамгийн үнэтэй алмазын амжилтыг даваагүй аж. 2016 онд 14.62 каратын сорьцтой “Oppenheimer blue” 57.5 сая ам.доллароор зарагдаж байжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ