Дэлхийн түүхэн дэх бүх нээлтээс олон сая хүний амь аварсан ололт нь вакцин

| Нийтэлсэн Apr 27, 17:05 | НИЙГЭМ

Үзсэн : 450 6

тнксс

Хүн төрөлхтний түүхэн дэх бүх нээлтээс олон сая хүний амь аварсан ололт нь вакцин билээ. Дархлаажуулалтын дэлхийн долоо хоногийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийнхан өнгөрсөн хугацаанд вакцин гарган авахад оролцсон, түгээсэн, дархлаажуулсан бүх хүнд талархлын захидал илгээв.

Сүүлийн 75 жилийн турш НҮБ-ын Хүүхдийн сан вакцины дэлхийн хамгийн том худалдан авагч байж, бөмбөрцгийн бүх хүүхдийн 45 хувийг дархлаажуулсан байна. Тэдний нэг харилцагч, хэрэглэгч нь Монгол Улс билээ. Тэдний талархлын захиаг хүргэе.

  • Халдварт саагийн эсрэг вакцин гаргасан вирус судлаач Жонас Сок танд баярлалаа.
  • “Ковид-19”-ийг ялан дийлэхэд томоохон хувь нэмэр оруулсан, mRNA-ийн судалгаанд амьдралаа зориулсан Кэйти Карико танд баярлалаа.
  • Шар чичрэг өвчний эсрэг вакцин гарган авахын тулд өөрийн цусаа шумуулд соруулсан, судлаачдын багийн ахлагч, Нобелийн шагналт Макс Тэйлэр танд баярлалаа.
  • Үйлдвэрүүдэд вакцин савладаг ажилтнуудад баярлалаа.
  • Нарны илчээр ажилладаг хөргөгч бүтээсэн зохион бүтээгчдэд баярлалаа.
  • Дөнгөж төрсөн нярайд вакцины анхны тунг нь хүргэхээр үерлэсэн гол, мөрнийг туулж, цас мөсийг гаталж, уул хад, тал цөлийг даван явдаг нисгэгчид, автомашин, усан онгоцны жолооч нарт баярлалаа.
  • Улаан бурхан, улаанууд өвчнөөс 90 сая хүүхэд хамгаалах “их гараанд” цаг нартай өрсөн явдаг вакцин тээвэрлэгч Пакистаны тэмээ, жинчдэд баярлалаа.
  • Хүүхэд зугаацуулан аргадагч эмч, сувилагч нарт баярлалаа.
  • 1956 онд тайзан дээр халдварт саагийн эсрэг вакциныг анх хийлгэсэн Элвис Преслид баярлалаа.

Бидний энэ захидал бол хайрынх юм. Учир нь вакцин нээхэд, бүтээхэд, үйлдвэрлэхэд, хүүхдэд амжиж хүргэхэд хайр л хэрэгтэй. Хайр байгаа учраас л зөрчил, мөргөлдөөнтэй бүсэд ч НҮБ-ын Хүүхдийн сангийнхан вакцин хүргэдэг. Хайр байсан учраас л 20-хон хувьтай байсан хүүхдийн дархлаажуулалтыг өдгөө 80 хувьд хүргэсэн. Хайр байгаа учраас л  ДЭМБ 1966 онд Дархлаажуулалтын үндсэн хөтөлбөрийг гаргаж, 11 жилийн дараа цагаан цэцэг өвчнийг дэлхийгээс арчсан.

Эцэст нь, баярлалаа гэж хэлэх нэг л хүн үлдлээ. Энэ бол та өөрөө юм. Үүнийг танд ч бас хаяглалаа. Учир нь та хэзээ нэгэн цагт вакцин хийлгэсэн, өөрийнхөө хүүхдүүдийг вакцинд хамруулсан бол эрүүл энхийн манаанд зогсож буй олон сая хүний нэг юм, баярлалаа...гэжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол