Дэлхийн хамгийн өндөр настан 119 хүрээд, таалал төгсөв

| Нийтэлсэн Apr 26, 12:12 | ДЭЛХИЙ

Үзсэн : 331

         mujerlongeva-z

Дэлхийн хамгийн өндөр настаар нэрлэгддэг Япон Улсын иргэн Кане Танака 119 хүрээд тэнгэрт хальжээ. Тэрбээр 1903 оны нэгдүгээр сарын 2-нд Японы Фүкүока мужид төрсөн аж.

Өндөр настуудын асрамжийн газарт амьдарч байсан тэрбээр дөрөвдүгээр сарын 19-нд ийнхүү таалал төгссөн байна. Түүнийг нас барсанд тус улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд  тэргүүтэй албаны томоохон хүмүүс эмгэнэл илэрхийлжээ. Түүнийг хөлөгт тоглоом тоглож, математикийн бодлого бодож цагийг өнгөрүүлдэг, хийжүүлсэн ундаа, шоколаданд дуртай байсан талаар нь асрамжийн газрын найз нөхөд, асрагчид нь дурсжээ.

Танака Кане 100 жилийн өмнө буюу 1922 онд нөхөрт гарч, дөрвөн хүүхэд төрүүлэн, тав дахь хүүхдээ өргөж аван өсгөжээ.Амьдралынхаа туршид гоймонгийн зоогийн газар, будааны бялууны дэлгүүр ажиллуулах зэрэг хэд хэдэн бизнес эрхэлж байсан гэнэ.

“Токио-2020” зуны олимпын наадмын бамбарын буухианд Танака агсан тэргэнцэртэй оролцох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын хорио цээрийн улмаас цуцалсан юм.

Гиннест 2019 онд түүнийг амьд сэрүүн байгаа хамгийн өндөр настай хүнээр тодруулж байжээ. Тухайн үед сэтгүүлчид түүнээс амьдралынх нь хамгийн аз  жаргалтай цаг үеийг асуухад “Одоо” гэж хариулсан байдаг.

Өндөр настынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч Япон Улсын хүн амын 28 хувь нь 65-аас дээш насныхан байна.

Үүнээс өмнө түүхэнд хамгийн өндөр насалсан хүнийг Францын иргэн Жанна Луй Калмент тодорч Гиннесийн номд бүртгэсэн байдаг.

Тэрбээр 1997 онд 122 нас, 164 хоногтойдоо таалал төгсжээ.

 Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол