Дэлхийн хамгийн том нисэх онгоцны сүйрлийн зургийг дэлгэв

| Нийтэлсэн Apr 5, 17:05 | ДЭЛХИЙ

Үзсэн : 603

онгоц

Оросын зэвсэгт хүчин Украин руу дайрах үеэр дэлхийн хамгийн том ачааны нисэх онгоц болох “Антоновын Ан-225” Киев хотын Хостомелын нисэх буудалд сүйрчээ.

Энэхүү онгоц нь 84 метр урт, 175 тонн жинтэй. Ачаа ачсан үед зөвшөөрөгдөх нисэх үеийн нийт жин нь 640 тонн бөгөөд дэлхийн хамгийн том онгоц юм.

“Антоновын Ан-225” нь Украины үндэсний бахархал байсны дээр нисэх онгоц сонирхогчдын дунд маш алдартай байжээ. Түүний буух, хөөрөх цагаар Киевийн онгоцны буудал эл онгоцыг харах гэсэн сонирхогчдоор дүүрдэг байсан аж.

ОХУ-ын агаарын нисэх хүчин хоёрдугаар сарын 27-нд Хостомелийн нисэх онгоцны буудал руу пуужингаар дайрсны дараа уг аварга онгоц сүйрсэн байна. Гэхдээ сүйрлийн зургуудыг өчигдөр л олон нийтэд цацжээ.

“Антоновын Ан-225” онгоцыг 1988 онд анх нисгэж байжээ. Онгоцны сэгийг хэрхэхийг хараахан шийдээгүй байгаа аж.

Эх сурвалж:cnbc

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол