Дэлхийн хамгийн чинээлэг эрчүүдийн эхнэрүүд

| Нийтэлсэн Mar 29, 18:06 | Сонин хачин

Үзсэн : 613

Хөрөнгөөрөө дээгүүрт жагсдаг эрчүүдийн эхнэрүүд нь олны танил уран бүтээлчид байх нь олонтоо. Тэгвэл тэдгээр бүсгүйчүүдтэй танилцъя.

1. Граимс

“Тэсла Инк” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн, 267.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Элон Маскын экс эхнэр дуучин Граимс.

elon-musk-grimes-today-square-200530-01

2. Мелинда Фрэнч Гэйтс

Мелинда, Билл Гэйтс нар 1994 онд гэрлэж, 2021 оны тавдугаар сард салжээ. Тэд хамтдаа байх хугацаандаа дэлхийн хамгийн том буяны байгууллагуудын нэг болох “Билл ба Мелинда Гейтс” санг үүсгэн байгуулсан байна. Билл Гэйтс 130.5 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг.

Melinda-Gates-20210701094552-20210701094552

3. Присцилла Чан

Хүүхдийн эмч мэргэжилтэй Присцилла Чан фэйсбүүкийг үндэслэгч, 128 тэрбум ам.долларын эзэн Марк Зукербергийн эхнэр юм. Тэд Харвардад сурч байхдаа танилцан, 2012 онд албан ёсоор хуримаа хийжээ.

Priscilla-Chan-20210701094643-20210701094643

4. Элейн Винн

“Mirage Resorts” болон “Wynn Resorts”-ын үүсгэн байгуулагч, 2.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Стив Винний гэргий Элайн Винн. Тэрбээр урлагийн бүтээл цуглуулагч, буяны үйлстэн юм. Тэд 1963 онд гэрлэж, 1986 онд салжээ. 1991 онд тэд дахин гэрлэж, 2010 онд хоёр дахь удаагаа салсан.

Elaine-Wynn-20210701095153-20210701095153

5. Робин Мур Гибсон

Австралийн жүжигчин Робин Мур 1980 онд жүжигчин Мел Гибсонтой гэрлэсэн. Гибсоны хөрөнгө 400 сая ам.доллароор хэмжигддэг. Хос 26 жилийн дараа гэрлэлтээ эцэслэсэн аж.

Robyn-Moore-Gibson-20210701095611-20210701095611

7. Жанет Жексон

Поп од, жүжигчин Жанет Жексон ах нартайгаа хамт урлагт хөл тавин, домогт дуучин болсон нэгэн. Жанет 2010 онд 190 сая ам.долларын хөрөнгөтэй Катарын бизнесмэн Виссам Аль Манатай танилцаж, 2012 онд хуримаа хийсэн. Харамсалтай нь, хос салахаар төлөвлөж байгаагаа саяхан зарлажээ.

Janet-Jackson-20210701094853-20210701094853

8. Миранда Керр

Миранда Керр бол “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр гэдгээрээ алдартай, загвар өмсөгч. Тэрбээр “Snapchat” аппликэйшнийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, 60 сая ам.долларын хөрөнгөтэй Эван Шпигелийн эхнэр юм.

Miranda-Kerr-20210701094739-20210701094739

 

Эх сурвалж: Sizzlfy.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол