01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 16, 23:11 | ЭНЭ ӨДӨР
- 1895 оны энэ өдөр Шимоносекигийн гэрээнд Япон, Хятадын тал гарын үсэг зурснаар тус улсуудын хоорондын дайн өндөрлөв.
- 1907 оны энэ өдөр Нью-Йорк мужид орших Эллис аралд нэг өдрийн дотор 11.747 хүн цагаачлах өргөдлөө өгч, түүхэн амжилт тогтоожээ.
- 1941 оны энэ өдөр дэлхийн II дайнд Югославын хаант улс Германид бууж өгөв.
- 1971 оны энэ өдөр Бүгд найрамдах Ардчилсан Бангладеш Улс албан ёсоор байгуулагдав.
- 1982 оны энэ өдөр Канад улсын үндсэн хуулийн дагуу Хатан хаан II Элизабетыг төрийн тэргүүнээр тодруулав.
- 2014 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн "Кеплер" хиймэл дагуул нарны аймгаас хол, өөр одны системд дэлхийтэй ижил гараг илрүүлэв.
- 1974 оны энэ өдөр "Spice girls" хамтлагын гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм мэндэлжээ.
- 2014 оны энэ өдөр Нобелийн шагналт Колумбийн зохиолч Габриел Гарсиа Маркез таалал төгсжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ