08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 28, 14:02 | НИЙГЭМ
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн түүхий эдийн 1.3 тэрбум төгрөгийн өрөө төлөөгүйн улмаас алдагдалд орсон талаараа “Эм Эс Эн Ти трейд” ХХК болон Монголын хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос мэдэгдлээ.
“Эм Эс Эн Ти трейд” ХХК нь өнгөрсөн оны зургаадугаар сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 10.369 тонн төмрийн түүхий эд нийлүүлсэн ч төлбөрөө гүйцэд авч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Үүний улмаас арилжааны банкнаас 1.1 тэрбум төгрөг зээлж, сар бүр 15 сая төгрөгийн хүүгийн алданги төлж буй тул өрөө яаралтай төлөхийг шаардлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ