Дани улс 2030 он гэхэд "тамхигүй шинэ үе"  бий болгоно

| Нийтэлсэн Mar 16, 11:11 | Эрүүл мэнд

Үзсэн : 482

photo66

Дани улс хойч үеэ тамхигүй орчинд амьдруулах төлөвлөгөөгөө энэ сарын 15-ны өдөр нийтэд зарлалаа. Ингэхдээ 2010 оноос хойш төрсөн хүнд тамхи болон никотины агууламжтай бүтээгдэхүүн худалдахыг хориглосон шийдвэр гаргажээ.  "Энэ нь хойч үеэ аврах бидний хамгийн гол найдвар” хэмээн тус Эрүүл мэндийн сайд Магнус Хейнике сэтгүүлчдэд мэдэгдэв. Эхний ээлжид спиртын агууламж нь 16.5-иас бага хувьтай согтууруулах ундаа худалдах, насны доод хязгаарыг 16-аас 18 болгон өсгөх зэргээр эрх зүйн орчноо өөрчлөх юм байна.

Засгийн газрынх нь хэвлэлд мэдээлснээр, энэхүү төлөвлөгөөгөө боловсролын байгууллагуудад тамхи татахыг хязгаарлах, дэлгүүрүүд болон худалдааны газруудад насанд хүрээгүй хүнд тамхи худалдахгүй байхыг уриалах  зэргээр бизнесийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах замаар хэрэгжүүлэх аж. Түүнчлэн тамхины татварыг нэмэгдүүлэх, энгийн шошго, сав, баглаа, боодолтой болгох, дэлгүүрүүдэд байрлуулахдаа нүдэнд харагдахгүй газрыг сонгох зэрэг нэмэлт арга хэмжээ ч авах аж.

Данийн 15-29 насны нийт иргэдийнх  31 орчим хувь нь тамхины хамааралтай бөгөөд хорт хавдрын өвчлөлийн голлох шалтгаан тамхидалт болдогийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.  

Засгийн эрх баригч социал демократ намын энэхүү бодлогыг даничуудын 60-аас дээш хувь нь дэмжжээ. Цаашид архины хэрэглээг ч зохицуулах талаар  төлөвлөж буй гэнэ.

Ташрамд дуулгахад, Дани улс залуу үеэ тамхинаас хамгаалахаар шийдсэн ганц улс биш бөгөөд өнгөрөгч оны сүүлчээр Шинэ Зеланд 2008 оноос хойш төрсөн залууст тамхи худалдахыг хориглосон эрх зүйн зохицуулалт хийжээ. Таван сая хүн амтай Номхон далайн энэ улс 2025 он гэхэд хүн амын дундах тамхидалтыг таван хувь хүртэл бууруулж, улмаар 2027 он гэхэд тамхигүй "залуу үе"-тэй болох зорилт дэвшүүлээд буй.

 

Эх сурвалж: BBC, Reuters

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол