Чүдэнзний модыг энэ өдөр анх худалджээ

| Нийтэлсэн Apr 7, 10:10 | ЭНЭ ӨДӨР

Үзсэн : 420

- 1805 оны энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Бийтховен Венийн театрын тайзнаа III симфонио толилуулжээ.

- 1827 оны энэ өдөр Английн химич Жон Уолкер зохион бүтээсэн чүдэнзний модоо худалдаж эхлэв.

- 1927 оны энэ өдөр түүхэнд анх удаа алсын зайнд телевизийн нэвтрүүлэг цацав. АНУ-ын Вашингтон хотод үйл ажиллагаанд оролцож буй Худалдааны сайд Херберт Хүүверийн дүрс бичлэгийг Нью-Йорк хот руу ийн дамжуулжээ.

Screen_Shot_2020-09-27_at_12.26.56_PM

- 1940 оны энэ өдөр Бүүкер Т.Вашингтон АНУ-ын шуудангийн маркт дүрээ мөнхөлсөн анхны хар арьст хүн болов.

booker t washington

- 1945 оны энэ өдөр дэлхийн II дайны үеэр Югославын партизанууд эх орноо харийн дарлалаас чөлөөлсөн байна.

- 1954 оны энэ өдөр Хятадын жүжигчин, найруулагч, продюсер Жеки Чан мэндэлжээ.

- 1969 оны энэ өдөр АНУ-ын Дэвшилтэт судалгааны төслийн агентлаг “BBN technologies” компанитай гэрээ хийснээр интернэт сүлжээг үүсгэн байгуулав.

- 2001 оны энэ өдөр "Одиссей" хөлөг Ангараг гаргийг судлахаар хөөрчээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол