Цөөхүүл хөгжимчид болон залуу удирдаачдын улсын анхдугаар уралдаан болно

| Нийтэлсэн Apr 8, 12:12 | Дуу хөгжим

Үзсэн : 334

Composer_1920x1080

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони байгуулагдсаны 50 жил, симфони найрал хөгжим үүссэний 65, Морин хуурын чуулгын 30 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тэмдэглэх хүрээнд тус байгууллагынхан нийслэл, орон нутаг, гадаадад томоохон тоглолтууд хийхээр төлөвлөжээ.

Мөн ирэх тавдугаар сарын 29-31-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр агсны нэрэмжит цөөхүүл хөгжимчид болон залуу удирдаачдын улсын анхдугаар уралдаан зохион байгуулах аж. Тус уралдаанд оролцогчдын бүртгэл эхэлсэн бөгөөд ирэх сарын 10 хүртэл материал хүлээн авах юм байна.

Түүнчлэн Морин хуурын чуулгынхан “Novel melody” тоглолтоо энэ сарын 16-нд толилуулна. Тоглолтод З.Хангалын “Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт”, Х.Алтангэрэлийн “Бодол бодлын хэлхээс”, Ж.Чулууны “Аялгуу”, “Уулын горхи” зэрэг бүтээлийг сонордуулах юм байна.  

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол