24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 29, 11:11 | Технологи
Технологид сонирхолтой сурагчдыг “Код бичих охидын хөтөлбөр”-т урьж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн охидод зориулсан уг хөтөлбөрийг мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, бүс нутгийн тоон хуваагдлыг бууруулах, жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилгоор 2021 онд анх зохион байгуулжээ. Өнгөрсөн жилийн тус хөтөлбөрт хамрагдсан охидоос дэлхийн томоохон их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, сонирхсон чиглэлээрээ амжилттай суралцаж байгаа аж.
Эл хөтөлбөрт англи хэлний анхан шатны мэдлэгтэй, зуны амралтаа бүрэн зориулах боломжтой, ачаалал даах чадвартай, цаашид мэдээллийн технологиор сурах чин хүсэлтэй охидод нээлттэй юм байна.
Хөтөлбөрийн бүртгэл дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх бөгөөд шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.girlscode.mn сайтаас аваарай.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ