24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 7, 10:10 | ЭНТЕРТАЙНМЕНТ
Хоёр жил өнжсөн “Coachella” наадмын ням гаргийн гол уран бүтээлчээр Kanye West-ийн оронд дуучин Weeknd болон “Swedish Hous Mafia” хамтлагийг нэрлэлээ.
Дэлхийн хамгийн алдартай хөгжмийн наадам болох “Coachella” энэ сарын 15-17, 22-24-нд АНУ-ын Калифорни мужийн “Coachella хөндий”-д болох билээ. Уг наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс өнгөрсөн нэгдүгээр сард тодорч, гол дуучдаар Harry Styles, Billie Eilish, Kanye West нар сонгогдсон.
Тэгвэл Kanye West буюу Ye тоглолтынхоо үеэр рэппер Travis Scott-ийг урьж, хамтдаа дуулна гэж мэдээлсний дараа “Coachella”-ийн зохион байгуулагчид түүнийг уг наадамд оролцуулахгүй болсон юм.
Ташрамд сонирхуулахад, “Coachella” наадамд Монголын
“The Hu” хамтлаг уран бүтээлээ толилуулах болсон билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ