30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 14, 18:06 | ЭНЭ ӨДӨР
- 1755 оны энэ өдөр анхны англи хэлний толь бичгийг Лондон хотод худалдаанд гаргав. Уг толь бичгийг хэл шинжээч Самуэль Жонсон туурвисан байна.
- 1896 оны энэ өдөр Грекийн нийслэл Афин хотноо анх удаа олимпын наадам амжилттай зохион байгуулжээ.
- 1912 оны энэ өдөр Английн зорчигч тээврийн "Титаник" хөлөг онгоц Умард Атлантын тэнгист мөсөн уул мөргөснөөс хоёр цаг дөчин минутын дараа живэв. Аврах завь, хантааз хангалтгүйн улмаас 2227 зорчигчоос ердөө 710-г нь л аварсан юм.
- 1923 оны энэ өдөр чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулиныг анх удаа ашиглаж эхэлжээ.
- 1947 оны энэ өдөр спорт дахь арьс өнгөний үзлийг сөрөн, түүх бүтээсэн бейсболын нэрт тамирчин Жейки Робинсон "Брүүклин доджерс" багт анхны тоглолтоо хийв.
- 1955 оны энэ өдөр АНУ-ын Иллиной мужийн Дес Плейнэс хотод "МакДональдс" түргэн хоолны сүлжээ рестораны анхны салбарыг нээв.
- 1990 оны энэ өдөр "Харри Поттер" киноны Хермони Грейнжерийн дүрээр алдаршсан Английн жүжигчин Эмма Уатсон мэндэлжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ