“Чио чио сан”-д С.Мөнгөнцэцэг, Б.Энхнаран нар дуулна

| Нийтэлсэн Apr 15, 14:02 | Дуу хөгжим

Үзсэн : 283

45432075_2204296669818317_8423846892403687424_n

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Пуччинигийн “Чио чио сан” дуурийг энэ сарын 23, 24-нд тоглох аж. Хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй тус дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, Ардын жүжигчин Х.Уртнасан, Д.Лхагвасүрэн нар найруулсан байна. Тоглолтын эхний өдөр Чио чио санд Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулах бол маргааш нь Б.Энхнаран гоцлох аж. Мөн Ж.Энхмаа, М.Даваадорж, Б.Уранзолбоо, Б.Гомбо-Очир, Т.Чулуунчимэг тэргүүтэй уран бүтээлч оролцоно.

Жон Лютер Лонгийн “Эрвээхэй авхай” туужаас сэдэвлэсэн уг бүтээлийг манайд 1967 онд анх үзэгчдийн хүртээл болгожээ. Харин дэлхий дахинд 1904 онд Италийн Ла Скала театрт анх толилуулсан түүхтэй.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол