01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 24, 22:10 | ДЭЛХИЙ
Английн Засгийн газар “Chelsea” клубийн эзэн Роман Абрамовичийг Владимир Путинтэй холбоотой хэмээн тусгай зөвшөөрлийг цуцлаад байсан. Гэсэн ч уг клубийн зочлон тоглолт, цомын тэмцээн, эмэгтэй багийн тоглолтын тасалбар худалдахыг нь саяхан зөвшөөрлөө. Ингэснээр хөлбөмбөгийн “Chelsea” клуб дөрөвдүгээр сарын 6-нд “Real Madrid”-тай хийх аваргуудын лигийн шөвгийн наймын болон “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд “Crystal Palace”-тай хийх Английн цомын хагас шигшээ тоглолтын тасалбараа тус бүр борлуулах боломж бүрдэж байна.
Тасалбарын борлуулалтаас олсон орлогын ихэнхийг Украины дайнд нэрвэгдэгсдэд хандивлахаар төлөвлөжээ. Энэ талаар “Премьер лигтэй зөвшилцсөний дараа цаг тухайд нь зарлана" хэмээн мэдэгджээ.
“Chelsea” клубийн эмэгтэйчүүдийн супер лигийн дараагийн тоглолт ирэх сарын 3-нд “Kingsmead", "Riding"-ийн хооронд болно.
Эх сурвалж: BBC
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ