Чевнингийн тэтгэлэг зарлалаа

| Нийтэлсэн Apr 6, 13:01 | НИЙГЭМ

Үзсэн : 421

 

Боловсрол, шинжлэх ухааны болон Британийн Элчин сайдын яамныхан Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөрийг олон улсад 1983 оноос хэрэгжүүлж, манайд  1993 оноос нутагшуулсан байдаг. Харин 2013 оноос Британи, манай хоёр улсын хамтарсан санхүүжилтээр тэтгэлгийн тоог нэмэгдүүлсээр иржээ. Одоогоор 180 гаруй монгол залуус тус хөтөлбөрт хамрагдсан байна. 

Засгийн газраас дэлхийн өндөр хөгжилтэй улс онуудад оюутан, залуусыг бакалавр, магистр, докторын түвшинд суралцуулах, тэдний тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа салбарын сайд онцолсон юм.

Чевнингийн тэтгэлэгт дэлхийн 140 гаруй орны 50 мянган иргэн хамрагдаж, төгсжээ. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны болон Британийн Монгол дахь Элчин сайдын яамныхнаас тодруулна уу.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол