Цэнхэр нүд, шаргал үсний талаарх сонирхолтой баримтууд

| Нийтэлсэн Apr 22, 18:06 | ШИНЖЛЭХ УХААН

Үзсэн : 330

blonde-hair-blue-eyes-anime

  •  Норвег бүсгүйчүүдийн 88 хувь нь шаргал үс, цэнхэр нүдтэй. Энэ нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Насанд хүрсэн эрчүүдийнх нь 75 хувь нь цайвар үстэй.
  • Скандинавчуудын 80 хувь нь төрөлхийн шаргал үстэй.  Судалгаанаас үзэхэд шаргал үстнүүд илүү хөгжилтэй байдаг аж.
  • Шаргал үстэй, цэнхэр нүдтэй  үндэстэнд Финлянд, Швед, Норвег зэрэг Скандинавын орнуудаас гадна Польш, Украин, Орос, Беларусийн зүүн хойд нутгийнхан багтдаг байна.
  • Шаргал үстэй хүмүүс ихэвчлэн цэнхэр нүдтэй байдаг аж. Үүнийг үс, арьс, нүдний өнгийг нь тодорхойлдог меланин гэдэг даавар "хариуцдаг" аж. 
  • Цэнхэр нүдтэй хүмүүс дэлхий дээр ховордож байгааг судалгаа харуулжээ. Учир нь 100 орчим жилийн өмнө АНУ-ын оршин суугчдын тал хувь нь цэнхэр нүдтэй байсан бол өнөө үед зургаан хүн тутмын нэг нь л ийм аж.
  • Цэнхэр нүдтэй хүмүүс гэрэлд илүү мэдрэмтгий байдаг. Тэдний шөнийн хараа нь бусдынхаас илүү сайн гэнэ. Харин шөнийн дуранд цэнхэр нүд улаан болж гарах магадлал өндөр.
  • Байгалийн шаргал үстэй хүмүүс 200 жилийн дараа устана хэмээн эрдэмтэд үзэж байна. Германы генетикчдийн үзэж байгаагаар шаргал үстэй хүмүүсийг нэн ховордсон төрөл, зүйл хэмээгээд 2202 он гэхэд ийм өвөрмөц хослол бүрмөсөн устаж үгүй ​​болно гэжээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол