Челсиг 3.5 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьжээ

| Нийтэлсэн Mar 16, 9:09 | ДЭЛХИЙ

Үзсэн : 225

roman
Британийн “Челси” клубийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд элитүүдийн жижиг багаас хөлбөмбөгийн дэлхийн хэмжээний “гүрэн” болгож хөгжүүлсэн нь Роман Абрамович. Оросын хамгийн баян бизнесмэнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог тэрбээр “Челси” клубээ зарах тухайгээ энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Учир нь АНУ, Британийн Засгийн газраас гаргасан ОХУ-ын баячуудад авах эдийн засгийн хориг арга хэмжээний хар жагсаалтад түүний нэр багтсан юм.

Улмаар гуравдугаар сарын 13-нд Английн “Премьер” лигийн удирдах зөвлөл Роман Абрамовичийг “Челси”-гийн захирлаар ажиллах эрхийг хасжээ.

Ингэснээр Английн “Челси” клубийн дараагийн эзэмшигч нь хэн байх бол гэдэг асуулт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж буй.

Тэгвэл тус клубийг худалдан авах анхны саналыг Ойрхи Дорнодын хэвлэл мэдээллийн хамгийн том суваг болох “Саудын Арабын медиа” группээс тавьжээ. Группийн эзэн Мохамед Алкерейжи  “Челси” хөлбөмбөгийн клубийг 3.5 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан байна.

Роман Абрамович 2003 онд клубээ 233 сая ам.доллараар худалдан авчээ. Харин одоо ийнхүү гурван тэрбум ам.доллароор зарах хүсэлтэйгээ мэдэгдсэн юм.

Ташрамд дурдахад, Роман Абрамовичийн удирдлагаар өнгөрсөн 19 жилийн хугацаанд “Челси” клуб олон улс, дэлхийн хэмжээний 21 цом хүртжээ. Өнгөрсөн сард гэхэд л Абу Дабид болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (FIFA) түрүүлсэн билээ.

Эх сурвалж: https://www.football.london/chelsea-fc/news/al-saud-net-worth-chelsea-23387499

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол