“Челси”, “Байерн мюнхэн” аваргуудын лигээс хасагдлаа

| Нийтэлсэн Apr 13, 9:09 | СПОРТ

Үзсэн : 229

GettyImages-1389943385 (1)

Аваргуудын лигийн шөвгийн наймын шатны хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ шатны хамгийн сонирхолтой тоглолт гэгдээд байсан “Челси” - “Реал мадрид” багийн өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтод "Реал мадрид" 3:1 харьцаатай ялсан. Харин урьд шөнийн тоглолтод “Челси” 79 дэх минут хүртэл “төгс” тоглолт үзүүлж, 3:0-ээр ялж байсан ч 80 дахь минутад гоол алдаж, нэмэлт цаг сунгасан юм. Улмаар нэмэлт цагт “Реал мадрид” ялснаар хагас шигшээд шалгарлаа.

Үүнтэй зэрэгцэн “Байерн мюнхэн”, “Виллареал”-ын эсрэг тоглон, 1:1-ээр тэнцсэнээр нийлбэр дүнгээр “Виллареал” дараагийн шатанд шалгарлаа. Энэ шөнө шөвгийн наймын үлдсэн тоглолтууд явагдана

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол