24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 31, 16:04 | НИЙГЭМ
Энэ жилийн төсвийн тайланд мэдэгдсэнээр 2022 онд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 40 сургууль, 51 цэцэрлэг барихаар болжээ. Тэдний зарим нь өнгөрсөн жил барьж эхэлсэн бөгөөд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болсон байна.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургуулийн цогцолборын ажил өнгөрсөн оноос эхлүүлжээ. Тэгвэл тус цогцолборын барилга угсралт, тохижилтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавьсаны дагуу цогцолборыг “Улаанбаатар барилга” ХХК барьж гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт судалгаа олон нийттэй харилцах газар
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Зочин - [192.82.89.106]
1 жилийн өмнө
ашгүй дээ
Хариулах