“Ceb”: “Puppey” бол бүх цаг үеийн шилдэг тоглогч

| Нийтэлсэн Apr 20, 17:05 | СПОРТ

Үзсэн : 456

puppey ceb facebook post“The International” тэмцээний хоёр удаагийн аварга “Ceb” саяхан stream хийж байхдаа “Secret” багийн ахлагч “Puppey”-г яагаад бүх цаг үеийн шилдэг тоглогч гэж боддогоо хэлжээ.

Тэрбээр “Liquid” багийн streamer “Qojqva”-тай дэлхийн шилдэг тоглогчдын талаар ярилцаж байсан юм. “Ceb” хэлэхдээ “Хэрэв надаас бүх цаг үеийн шилдэг тоглогч хэн бэ гэж асуувал гарцаагүй “Puppey”-г хэлнэ. Намайг DOTA тоглож эхлэх үед “Puppey” байж л байсан. Тэр миний шүтээн байв. Би түүнтэй анх уулзахад “Өө энэ чинь алдарт “Puppey” байна шүү дээ” гэж бодсон. Тухайн үед энэ залуу аль хэдийн хүн бүрээс илүү болчихсон, бүх тэмцээнд түрүүлчихсэн байлаа. Тэр одоо ч байсаар л буй. “Puppey” бол домог” гэсэн байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол