24,Sep 2023
| Нийтэлсэн May 5, 10:10 | ДЭЛХИЙ
Сүүлийн жилүүдэд хүмүүс бензин хөдөлгүүртээс илүү бүрэн цахилгаан автомашин сонирхох болсон билээ. Үүнтэй холбоотой дэлхийн томоохон автомашины компаниуд ч цахилгаан тээврийн хэрэгсэл илүүтэй үйлдвэрлэж буй.
Германы “Volkswagen” компанийн гүйцэтгэх захирал Херберт Диасс “Бүрэн цахилгаан автомашины 2022 оны бүх захиалга дүүрсэн. Тийм учир ирэх он хүртэл дахин захиалга авахгүй” гэж “Financial Times” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэ нь Хятадад зарлаад буй “0 Ковид” бодлогын улмаас эд анги нийлүүлэлт удааширч байгаатай холбоотой аж.
Зөвхөн “Volkswagen” ч гэлтгүй “Ford”-ын бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашины энэ оны захиалга дуусжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ