24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 15, 15:03 | НИЙГЭМ
Монгол орны ихэнх нутгаар тэр дундаа Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад хур тундас орж, цасан шуурга болох талаар Онцгой байдлын газраас анхааруулсаар буй. Дээрх чиглэлийн хот хоорондын автобусны хуваарьт зохицуулалт хийснээс гадна, иргэдийг анхаарал болгоомжтой явахыг сануулсан.
Тэгвэл өнгөрсөн цасан шуурганы үеэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Хадтын-Эх зүлэгт” гэдэг газар мал хариулж явсан гурван хүн алга болжээ. Тэдний хоёр нь мотоциклоор, нэг нь явган явсан бөгөөд алга болсон тухай дуудлагыг өчигдөр 14-ний 22.40 цагт аймгийн Онцгой байдлын газар өгчээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Алга болсон иргэдийг олсон. 58, 46, 25 насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн хонио хариулж яваад төөрсөн байсан. Өнгөрсөн өдрүүдэд салхины хурд гайгүй байсан ч, их хэмжээний цас орлоо. Цасны зузаан хунгартай газраараа 1.5-2 метрийн зузаантай байна” гэж мэдээлэв.
Авран хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын таван албан хаагч оролцжээ. Алга бологсдын биеийн байдал сайн байгаа аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ