Цалингаа татварт цавчуулж, ҮЛДСЭНИЙГ НЬ ҮНИЙН ӨСӨЛТӨД "ГӨВҮҮЛСЭЭР" БАЙХ УУ

| Нийтэлсэн Apr 1, 15:03 | Эдийн засаг

Үзсэн : 2291 2

ezgif-5-cb1e9f5d86

Гурав, дөрвөн жилийн өмнө төрийн албан хаагч нөхөртэйгээ “Хоёулаа сарын сая, сая төгрөгийн цалинтай болчихвол л яг гоё болох гээд байна даа” хэмээн залуу хосын гэнэн сэтгэлээр ярьдаг байв. Тухайн үед хоёул 600 000-700 000 төгрөгийн цалинтай, хэрэглээндээ хүргээд таардаг байлаа. Ихэнх залуу хосын хүсдэгчлэн мөнгө хурааж, шинэ байранд орох зорилгод бидний цалин бараадах ч үгүй. Өнөөдөр бид өмнө нь хүсэж байсан цалингаа атгасан ч байранд орох, хангалттай мөнгө хураах нөгөөх мөрөөдөл улам л алсрах шинжтэй болов. Энэ бол өнөөгийн залуу гэр бүлд тохиолдож буй нийтлэг зураглал.  

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

Нэг үеийг бодвол цалин хөлс өссөн нь сайхан ч сүүлийн хоёр, гурван жилийн дотор "тэнгэрт гартал" нэмэгдсэн хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 2019 оныхтой харьцуулахад 20-50 хувиар "цойлсон" тул амьдралын чанарт ялгаа гарсангүй. Харин ч “Ковид-19”-ийн өмнөх он жилүүдтэй харьцуулахад иргэдийн амьжиргааны түвшин улам дордсоныг хэн хэнгүй мэдэж буй.

Өнгөрсөн оны IV улиралд 719 000 ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тайланг НДЕГ-аас гаргажээ. Уг тайланд дурдсанаар, нийгмийн даатгал төлөгсдийн сарын дундаж цалин 1 068 000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, ажилчдын цалин 2020 оны IV улирлаас 100 гаруй мянган төгрөгөөр өсжээ.

Харин Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дээрх тоог арай өөрөөр дурдсан. Тус хорооны мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны IV улирлын байдлаар 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 110 (8.3 хувь) мянгаар өссөн аж. Энэ нь 2015 оны дундаж цалингаас 65.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боловч бодит байдалд иргэдийн худалдан авах чадвар ердөө 16.9 хувиар өссөн байна.

Тэгвэл нөгөө талд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 2015, 2021 болон 2022 оны гуравдугаар сард хэрхэн өөрчлөгдсөнийг хүснэгтээс харцгаая. Энэхүү мэдээлэл нь иргэдийн ихэвчлэн үйлчлүүлдэг томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн судалгаанаас гаргасан дундаж үнэ юм. Мэдээллийг нийслэлийн Статистикийн газраас авсан болно.

 

Бараа, бүтээгдэхүүний нэр

Хэмжих нэгж

2015 он VIII сар

(төгрөг)

2021 он III сар

(төгрөг)

2022 он III сар

(төгрөг)

Үхрийн мах

кг

Ястай 6500-9000

Цул 7500-10000

11 500-13 500

13 500-16 500

13 500-17 500

14 500-19 500

Хонины мах

кг

Ястай 5000-7000

Цул 5800-7400

9300-12 500

10 000-12 000

11 500-14 500

12 000-14 500

Ямааны мах

кг

4600-5200

9000-9500

9500-11 000

Гурил

кг

I зэрэг 950-1100

Дээд 1100-1400

I зэрэг 1250-1500

Дээд1500-1800

 

I зэрэг 1300-1700

Дээд 1600-1900

Будаа

кг

2100-3060

2800-4050

3000-5800

Талх

ш

900-1200

1200-1900

1500-2250

Элсэн чихэр

кг

1400-2050

2700-3100

2800-4500

Ургамлын тос

кг

3200-3700

3750-5100

5300-7000

Өндөг

ш

240-300

420-500

400-500

Төмс

кг

1200-2200

800-1000

1100-1600

Лууван

кг

1500-2500

1500-2000

2500-4000

Байцай

кг

1500-1800

1500-2500

2200-3600

Сонгино

кг

1200-1500

1500-2500

2500-3000

Алим

кг

2500-3800

4500-6300

6500-9900

 

Дээрх хүснэгтэд дурдсан цөөхөн нэр, төрлийн хүнсний үнэ ханшийг харахад л 2015 оноос хойш 30-50 хувиар нэмэгдсэн нь илт байна. Гэтэл импортын нарийн ногоо тэргүүтэй бусад хүнсний бүтээгдэхүүн тус бүр килограмм тутамдаа 20 000 төгрөгөөс дээш үнэтэй байгаа тул монголчууд байцай, төмс, луувангаас өөр ногоо идэж чадахгүйд хүрээд буй нь үнэн юм.

Тэгвэл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд голлон нөлөөлсөн гэх шатахууны өртөг дээрх онуудад ямар байсныг харцгаая.

Шатахууны төрөл

Хэмжих нэгж

2015 он VIII сар

(төгрөг)

2021 он III сар

(төгрөг)

2022 он IIIсар

(төгрөг)

Дизел түлш

л

1790

2190

3130

АИ-95

л

1890

2100

3060

АИ-92

л

1660

1370-1450

2390

АИ-80

л

1550

1400

2370

Газ

л

1100

1130

1855

 

Үүнээс харахад түлшний үнэ өнгөрсөн оныхоос бараг тавин хувиар өссөн бол долоон жилийн өмнөхөөс хоёр “нугалсан” үнэд хүрчээ. Үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ мөн хоёр дахин нэмэгдсэн нь илт. Тиймээс л нийгмийн эл байдал нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн чанарт нөлөөлөхгүй гэж хэлээд буй юм.

Дахиад ганцхан жишээ татъя. Бидний 2015 онд авдаг байсан 600 000 төгрөгийн цалин үхрийн 80 кг цул мах авахад хүрдэг байсан. Харин одоогийн 1.1 сая төгрөг өнөөдрийн үнэлгээгээр 75 кг "мах болжээ". Өөрөөр хэлбэл, цалин нэмэгдсэн ч үнийн өсөлтөөс болж иргэд өмнөхөөсөө бага хоол, хүнс авдаг болсон гэсэн үг шүү дээ.

Эдгээр дээр нэмээд, амьдралын чухал хэрэглээ болсон ус, цахилгааны үнэ өртөг орон сууц, гэр хороололд ч ялгаагүй өссөн. Шатахууны үнийг дагаад хувцас, гэр ахуй, гоо сайхны хэрэглэл, машин, техникийн хэргэлээ, боловсрол гээд бүх салбарт өртөг зардал өссөөр л байна.

Цалин хоёр, гурав, тав, арван сая төгрөг болсон ч энэ бүхэн өөрчлөгдөхгүй нь гарцаагүй гээд хэлчихвэл хилсдүүлсэн болохгүй байх. Гол нь жил ирэх тусам төгрөгийн ханш суларч, үнэ цэн нь буурсаар буй. Тодруулбал, ҮСХ-ны мэдээллээр 2015-2021 оны IV улирал хүртэл дундаж цалин хөлс 830 мянгаас 1.4 сая төгрөг болсон нь 65 хувиар өссөн үзүүлэлт мэт харагдана. Харин үүнийг АНУ-ын мөнгөн тэмдэгт рүү шилжүүлбэл 425 ам.доллароор үнэлэгдэх 2015 оны нэг сарын дундаж цалин өдгөө 475 “ногоон” болж буурсан байх жишээтэй (2015 онд долларын ханш дунджаар 1950, 2022 онд 2950 төгрөг байна). Эндээс бид төгрөгийн үнэ цэнийг харж болохоор.

Монгол төгрөгийн үнэ цэнийг дагаад бидний оюун ухаан, хөдөлмөрийн хөлс ч алдагдаж байна. Эдийн засгийн хямрал, үнийн өсөлтийн дарамтыг “нуруундаа үүрч” яваа ард иргэдийн тэсвэр тэвчээр дээд чинээндээ тулж, залуус нь “яаж ийгээд гадаадыг зорьё" л гэж зүтгэх болсон нь үнэн. Монголчууд хэдий болтол цалингаа татварт цавчуулж, үнийн өсөлтөд “гөвүүлсээр “ байх вэ. Эсвэл хүүхэд, хөгшид нь “бууриа сахиад”, залуус нь хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг, амьдрах ая тухтай харийн орныг зорьсоор байх уу.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • Төрөө - [192.82.91.183]

    1 жилийн өмнө

    Түлш шатахуун өргөн хэрэглээний барааны үнэ арай л их өсөж байна монгол улс байгалын баялагаараа дэлхийд дээгүүр ордог хирнээ гадаад өрөөрөө аль хэдийн бусад ядуу буурай орноо тэргүүлж эхэлсэн

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • рио - [66.181.161.61]

    1 жилийн өмнө

    үнэнэ шдээ

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Иргэн - [139.5.219.228]

    1 жилийн өмнө

    Энэ их баялагтай малтай улс орноо аваад явчих олигтой төртэй байсан бол ард түмэн ингэж зовох уу? Ичихгүй өөрсдөө өндөр цалин хангамж авчихаад ард түмнээ хөсөр хаячихсан төртэй 76 мал бидний дээр хулгай луйвар хийгээд газар нутгаа зараад Хятадад үйлчлээд байж байна! Нэгдээд тэмцээд энэ муухай тогтолцоог үгүй хийх л хэрэгтэй б.а ард түмэн минь !

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Зочин - [192.82.69.88]

    1 жилийн өмнө

    Оорсдоо бутээ ийм сайхан эх орноо буу муул

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Зочин - [192.82.69.88]

    1 жилийн өмнө

    Залуучууд эх орондоо ходолморлож зутгэвэл ондор хогжилд хурч ур хуухэд чинь гадагшаа явахгуй Оноодрийн хогжлийг ахмадууд бий болгосон боловч та нарын хусэлд арай хургэж чадсангуй уучлаарай

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Naeem - [36.255.40.172]

    1 жилийн өмнө

    Hi Nice

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол