цагаан суварга, тусгай хамгаалалт, үзэсгэлэнт газар, дундговь

Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авна

| Нийтэлсэн Apr 12, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 310 1

цагаанТөрөөс энэ онд 14 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний дотор Дундговь аймгийн Дэл, Хөнжилийн уул болон Цагаан суварга оржээ.

Дэл, Хөнжилийн уул нь тус аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог. Баруунаас зүүн тийш 17, хойноос урагш найман км сунаж тогтсон, жижиг жижиг адууны дэл маягийн хаднаас бүрдсэн уул юм. Тус байгалийн үзэсгэлэнт газрын уул, хаданд нь эртний сүг зураг дүрслэгдсэн байдгаараа онцлог. Он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах түүхийн дурсгалт газар. Урдуураа Хөнжилийн уул, хойд талаараа Цагаан суваргатай залган Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын хилийн заагт оршдог.

Эл ууланд 1986 оноос хойш палентологийн судалгаа хийж эхэлсэн. Үүгээрээ тухайн үеийн аж амьдрал, ахуй, соёлыг илэрхийлэх 5000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн дурсгал, Тан улсын үед хамаарах монгол болон хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш олджээ.

Говь руу аялах жуулчдын цуваа Цагаан суварга луу тасардаггүй. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас суварга мэт цайран харагддаг. Мөргөцгийн өндөр нь 50-60, өргөөшөө нийтдээ 400 орчим метр үргэлжилдэг, 90 хэмийн эгц эрэгтэй. Энэ үзэсгэлэнт газрыг жилд дунджаар 50 мянган жуулчин зорьдог аж.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол