03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 6, 16:04 | ШИНЖЛЭХ УХААН
Цөмийн энергийн комиссын ажлын алба, МУИС-ийн судлаачид хамтран “Цацрагийн болон электрон хурдасгуурын технологи” сэдэвт семинар зохион байгуулжээ. Энэ үеэр манай улсад хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарах аргыг хэрхэн нэвтрүүлэх талаар санал солилцсон байна.
Дэлхийн олон оронд химийн бодис ашиглахгүйгээр хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгаж, элдэв нян, бактери, хортон шавж устгахад цацрагаар шарах арга хэрэглэдэг гэнэ. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөггүй юм байна. Ийм технологи ашигласан бүтээгдэхүүн “Радуга” тэмдэглэгээтэй байдаг аж.
Олон улсын Атомын энергийн агентлагаас хэрэжүүлж буй “Мон0012” төслийн баг эл технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж буй гэнэ.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ