C аминдэм хавдрын эрсдлээс хамгаалдаг

| Нийтэлсэн Apr 4, 15:03 | Эрүүл мэнд

Үзсэн : 532

Өнөөдөр дэлхий дахинаа С аминдэмийн ач тусыг таниулах өдөр. Үүнийг бид аскорбины хүчил ч гэдэг. Энэ нь бие махбодын бодисын солилцоог идэвхжүүлэх, эд, эсийг нөхөн сэргээхэд онцгой ач тустай аж. Анагаах ухааны практикт С аминдэмийг чийг бам, зүрх, судасны эмгэг, хорт хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг байна. Түүнчлэн эд, эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулдаг гайхалтай чадвартай гэгддэг.

your-guide-to-vitamin-c-722x406

Анх 1820 онд Австралийн эмч Крамер хүнд тодорхой бодис дутагдсанаас болж буйлнаас нь цус гарах, судасны хана хэврэг болох, дархлаа нь буурах, арьс гэмтэх, амархан ядарч сульдах, зүрхний хэм алдагдах зэрэг шинж илэрдэг болохыг судалж, улмаар үүнийг скорбут өвчин хэмээжээ. Харин 1919 онд Английн эрдэмтэн, биохимич Жак Друммонд эл бодисыг С аминдэм хэмээн албан ёсоор тодорхойлсон байна. Хожим 1933 онд Норман Ховарт С-гийн химийн найрлагыг гарган авчээ.

С аминдэм нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх болон халдварын эсрэг антиоксидант үйлдлээрээ бусад витаминаас хамгийн шилдэг нь болохыг Америкийн эрдэмтэн, Стэнфордын их сургуулийн судлаач Роберт Кэтчкарт олж илрүүлжээ. Түүний судалгаагаар ямар нэгэн үрэвсэл, элдэв халдварын үед болон мэс заслын дараа хүний биеийн цусан дах С аминдэмийн хэмжээ эрс буурдаг болох нь тогтоогдсон байна.

Амтат гуа, цитрусын төрлүүд, киви, хан боргоцой, папайя, манго, цангис, нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэгт С аминдэмийн агууламж өндөр бол хүнсний ногооноос цэцэгт байцаа, амтат  чинжүү, улаан лооль, төмс, брюссел байцааг нэрлэж болно. Тиймээс өдөр тутамдаа С аминдэмээр баялаг хүнс сонгож хэрэглэе.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол