Бүргэдийн баярын онцлох оролцогч нь дэлхийн аварга Р. Жанисбек байв

| Нийтэлсэн Mar 12, 11:11 | Аялал жуулчлал

Үзсэн : 187

    

Наурызын баярыг угтан "Нүүдэлчдийн өвөл-бүргэдийн баяр 2022" наадмыг гуравдугаар сарын 12-нд Түргэний ам дахь “Монгол, Кувейтын байгаль хамгаалах төв”-д зохион байгууллаа.

   Тус наадамд 11 бүргэдчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин, бүргэдээр ан авлах, анч бүргэдээ хэрхэн сургасан байдал, “көкбар” тулам булаалдах,“тэнгэ илү” burged1

газраас мөнгөн зоос шүүрэх гэсэн төрлөөр өрсөлдөв.

     Наадамд Баян-Өлгийгөөс 10, Төв аймгаас нэг оролцогч ирсэн нь Монгол бүргэдчин Э.Батбилэг байлаа. Тус тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгосон хамгийн залуу бүргэдчин нь 28 настай Р.Жанисбек бөгөөд тэрбээр морин барилдааны Ази болон дэлхийн аварга, морин спортын мастер зэрэгтэй аж.       Манай улсад одоогоор 30-70 насны 400 гаруй бүргэдчин байдаг гэсэн мэдээлэл бий. Сүүлийн жилүүдэд эмэгтэй бүргэдчийн тоо нэмэгдэж байгаа аж. Бүргэдээр ан хийх нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүссэн бөгөөд энэхүү уламжлалаа одоог хүртэл хадгалан өвлүүлсээр байгаа нь манай орны казак зон олон юм.

     Бүргэдийн баярыг Баян-Өлгий аймагт анх 1999 оноос тэмдэглэж эхэлсэн. Үүний дараагаар жуулчдыг татаж, дэлхий дахинд сурталчлах зорилгоор 2010 оноос хойш жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Эл баярын гол зорилго нь казак үндэстний уламжлалт соёлын хэлбэр болох ан ав хийхдээ цармын бүргэдийг ашигладаг зан заншлыг сэргээж, хойч үед өвлүүлэн үлдээх, үүнийгээ бизнесийн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах юм.

   Энэхүү баярыг сонирхон ирдэг гадаадын жуулчдын тоо жил ирэх тусам өсөж байгаа нь уг арга хэмжээг илүү шинэлэг, зохион байгуулалт сайтай хийхийг сануулж байна.     

 

burged zuragggg 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол