03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 26, 14:02 | ДЭЛХИЙ
Английн Хатан хаан II Елизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тохиолдуулан Букингемийн ордонд аварга хөшөө сүндэрлүүлэх болжээ.
Байгалийн элементийг архитектурт шингээсэн бүтээлүүдээрээ алдаршсан “Heatherwick” студийнхэн уг хөшөөг бүтээсэн бөгөөд 350 модыг төмөрт суурилуулан, 21 метрийн өндөртэйгөөр урлажээ. Ойн арга хэмжээний дараа тус хөшөөг бүрдүүлсэн моддыг ёслолд оролцсон хувь хүн, байгууллагуудад дурсгах аж.
Ташрамд сонирхуулахад, дээрх ойн хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыг хамарсан миссийн тэмцээн, гэрэлт цамхаг гэрэлтүүлэх зэрэг арга хэмжээг зургадугаар сарын 2-ноос эхлүүлэн, гурван хоног үргэлжлүүлэх гэнэ. Баярыг тохиолдуулан Британи даяар дөрөв хоног амрах аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ