Буйд хорооны МАНЛАЙ СУРАГЧ

| Нийтэлсэн Mar 31, 10:10 | Боловсрол

Үзсэн : 1555 20

277566941_1125239934995263_7494838345053288365_n

“Хичээл зүтгэл эзнээ хэзээ ч гомдоодоггүй” хэмээн хэвлүүхэн ярих энэ охиныг Гантөмөрийн Нямтунгалаг гэдэг. Тэрбээр нийслэлийн 87 дугаар сургуулийн 12Б ангид суралцдаг. Тус сургууль нь хотын төвөөс алслагдсан, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улайстайн эцэст байрладаг юм. Цагдаагийн хэлтэс, эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, цайны газар, худаг, шатахуун түгээгүүрээс өөрөөр хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан үйлчилгээ, дугуйлан, спорт клубгүй энэ буйд хороонд Г.Нямтунгалаг өөрийгөө хэрхэн хөгжүүлж, манлайлагч сурагч болсон юм бол.

Г.Нямтунгалаг нь дөрвөн хүүхэдтэй айлын ууган охин бол сургуульдаа тэрбээр “Манлайлагч сурагч академи”-ийн тэргүүн, “Улаан загалмай нийгэмлэг”-ийн хариуцлагатай нарийн бичгийн даргын “алба” хашдаг. Түүгээр үл барам 12 дахь жилдээ “А” буюу онц үнэлгээтэй суралцаж буй юм байна. Сургуулийнхаа эдгээр клуб, нийгэмлэгээрээ дамжуулж тэрбээр үеийн найзууд, дүү нартаа төрөл бүрийн сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулж, төсөл хүртэл хэрэгжүүлэн тэдний хөгжлийг дэмждэг гэж байгаа. Мөн сурагчдын дунд ямар үйл ажиллагаа зохион байгуулбал үр дүнтэй талаар үеийнхэнтэйгээ ярьж, зөвлөлдөн түүнийгээ сургуулийнхаа удирдлагад уламжлан, дуу хоолой нь болсоор яваа аж.

Түүний зарим олон нийтийн ажлаас нь танилцуулъя. “Канадын сан” болон “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас хамтран хэрэгжүүлдэг “Мэдлэг бол миний бие хамгаалагч” сургалтад Г.Нямтунгалаг хамрагдан, бүр сургагч багш нь болжээ. Тус сургалтаар хүүхэд, өсвөр үеийнхэнд хүний наймаа, цахим орчны зөв хэрэглээний талаар болон ийм гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж, өөрсдийгөө хамгаалах талаар заадаг юм байна. Г.Нямтунгалаг эл сургалтаа нийслэлийн өөр дүүрэг, хороодын олон сургуулийн сурагчдад түгээжээ. Сургалтынхаа гол агуулгыг 40 минутад хэрхэн багтаан ярьж, ойлгуулах аргыг ч өөрөө бодож олсон гэнэ.

273760409_369919574582116_5531462477165023130_n

Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, “Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг”-ийнхний хамтран хэрэгжүүлдэг “Improve programm” хөтөлбөрт Г.Нямтунгалаг хамрагдаж, үүний дагуу төсөл хэрэгжүүлжээ. 6-11 насны хүүхдүүдийн цөөнгүй хувь нь өсөлт, хөгжлийн хоцрогдолтой, зарим нь тураалтай бол нөгөө хэсэг нь илүүдэл жинтэй байдаг талаарх судалгаанд үндэслэн тэрбээр “Авокадо-D” нэртэй төслөө хэрэгжүүлсэн аж. Үүний хүрээнд хүүхдүүдэд эрүүл хооллолт, шим тэжээлтэй хоол, хүнсний талаарх мэдлэг олгож, зөвлөгөө хүргэсэн байна. Хөл хорионы үеэр уг арга хэмжээгээ цахимаар зохион байгуулж, мэдлэг бататгах тэмцээнүүдийг хүртэл зохион байгуулжээ.

Энэ мэт Г.Нямтунгалагийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл дуусахгүй. Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулдаг “Шар дарцаг” аяны хүрээнд тэрбээр сургуулийнхаа нийгмийн ажилтан Б.Дүүрэнбаяртай хамтран нөлөөллийн ажлууд хийсэн нь “нүдээ олжээ”. Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд тэд “Шар дарцаг”-ийг анги бүрээс цуглуулж, сургууль орчмын таван цэгт хайрцгаа байршуулж, эцэг, эхчүүд болон хүүхдүүдэд мэдээлэл хүргэн, түүнийг хэрхэн ашиглах заавраа ч танилцуулсан байна.

ням

Сургуулийнхаа шилдэг сурагч, мөн клуб, академийнхаа удирдах ажлыг “торохгүй” амжуулчихдаг Г.Нямтунгалаг гэртээ бол сайн эгчийн үүрэг гүйцэтгэнэ. Дүү нарынхаа хичээлийг давтуулна, гэр орноо цэвэрлэнэ, хоолоо хийнэ гэхчлэн түүнд бусад охидын адил ажил мундахгүй. Хамгийн бага буюу дөрвөн настай дүү нь түүний ачаар өдгөө 35 үсгээ нүдэлсэн, англи, монголоор үг, тоонуудаа сурч буй гэхээр Г.Нямтунгалаг хэр сайн эгч вэ гэдэг нь үүнээс харагдах биз ээ.

272847526_1335033383644273_6849939663348424316_n

Тэрбээр “Манай хороо хотын төвөөс алслагдсан, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн соёл, үйлчилгээний байгууллага байхгүй ч сургуулийн удирдлага, багш нар маань биднийг хөгжүүлэх бүх л арга, нөөц бололцоог бүрдүүлэн ажилладагт нь талархдаг. Би ч гэсэн чадлынхаа хэрээр түүнд нь оролцож, бусдадаа тусалж, үлгэрлэхийг хичээдэг. Өмнө нь би хятад хэлний сургалтад явдаг байлаа. Хичээлээ тараад хотын төв рүү очиж, ирэхэд маш их хугацаа зарцуулдаг байсан учраас түүнийгээ орхисон. Харин азаар, манай хорооны хажууд “Ид шидийн орон-2” нээгдсэнээр сурагчид, хүүхдүүд бидэнд маш том боломж нээгдсэн. Тус төвөөс англи, солонгос хэлний сургалт явуулдаг. Оёдлын сургалт хүртэл бий гээд бод доо, гоё байгаа биз. Хүүхдүүдийн төлөө бүх л сэтгэл, зүрхээ зориулан ажилладаг “Ид шидийн орон”-ы ах, эгч нартаа маш их баярлалаа. Чөлөөт цагаараа дүү нараа дагуулаад тийш очиж, хичээлээ хийнэ, ном уншина. Найзуудтайгаа мөн очиж, хичээлээ давтдаг. Манайх хашаа, байшинд амьдардаг л даа. Намайг ийм нээлттэй, тууштай байх зан чанар, хүмүүжлийг ээж, аав минь надад олгосон. Тэд минь бид дөрвийн төлөө, сурч боловсрох, аюулгүй орчинд амьдруулахын тулд бүхнээ зориулдагт үнэхээр их баярладаг” гэж ярилаа.

тунгалаг

 МУИС-ийг “онилон”, хуульч болохоор хичээлдээ шамдан суралцаж буй Г.Нямтунгалаг цар тахлын үед ч хариуцлагатай байж, халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахьсан тухайгаа хэлнэ лээ. Өсвөр насныхан эрүүл мэндийн наад захын мэдлэг, ойлголттой байхын давуу талыг тэрбээр “Хүүхэд бүр багаасаа амьдралын зөв дадал, хэвшилтэй байх нь ирээдүйд эрүүл иргэн болж төлөвшин, улс, эх орондоо ихийг хийж, бүтээж чадна гэж боддог. Эрүүл мэндийн мэдлэгтэй байна гэдэг нь энгийн зүйлээс эхэлдэг болов уу. Өглөө хичээлдээ өлөн ходоодтой явахгүй байх, хэт өлссөн үедээ их идэхгүй байх, шарсан, хуурсан, лаазалсан хоол, хүнснээс аль болох татгалзах, дасгал, хөдөлгөөн тогтмол хийх гэх мэт энгийн дадал, хэвшлийг амьдралынхаа хэв маяг болгочиход л олон өвчнөөс сэргийлэх боломжтой юм билээ. Миний үеийнхний зарим нь утсаа үзэж, олон цагаар тоглох зэрэг дутагдалтай тал ажиглагддаг. Энэ нь эргээд дархлаа сулруулах, хөдөлгөөний дутагдалд оруулах, таргалалтад өртүүлэх аюултай тул амьдралынхаа хэв маягийг жаахан ч атугай өөрчлөөсэй гэж зөвлөе. Ташрамд, 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангиа төгсөх бүх хүүхдэд амжилт хүсээд, сонгосон сургуульдаа заавал тэнцээсэй гэж залбиръя” хэмээлээ.

273787335_1907433856130065_5118364987440381987_n

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • Зочин - [66.181.161.124]

    1 жилийн өмнө

    Хичээл зүтгэл эзнээ хэзээ ч гомдоодоггүй ээ гэдэг үг ч үнэн шүү .Хичээгээд л байгаарай мундаг охин байна шүү амжилт

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Zochin - [66.181.161.37]

    1 жилийн өмнө

    Manai surguuliin shildeg suragch.Mundag suragchdaa tomoos tom amjiltiig husie

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • zochin - [66.181.161.37]

    1 жилийн өмнө

    Mundag ulger jishee ohin shuu amjilt husyeee

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Zochin - [66.181.161.124]

    1 жилийн өмнө

    Мундаг охинд амжилт 👏👏 Үеийн хүүхдүүддээ үлгэр дуурайлал болсон мундаг охин байна

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Оогий - [202.9.47.1]

    1 жилийн өмнө

    Мундаг ухаалаг охин юмаа....Амжилт өөд урагшаа.

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • zochin - [66.181.161.15]

    1 жилийн өмнө

    mundag shvv

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Zochin - [66.181.161.92]

    1 жилийн өмнө

    iim mundag ulger duurailal bolson ene ohinoos yriltslaga awsan setguulchid ni bayrlalaa .Uy tengiihendee ulger duurailal bolson mundag ohin baina .

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Зочин - [66.181.161.92]

    1 жилийн өмнө

    Mundag hicheengui ohin baina amjilt👏

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Мөнгөнтогтох - [203.91.115.51]

    1 жилийн өмнө

    Үнэхээр тусч, чадвартай, ухаантай эгч шшү амжилт. Сурч мэдэж авсан зүйл их байдаг шүү. Хүссэн сургуульдаа ороод илүү их зүйл бүтээгээрэй👏👏амжилт.

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • 12б ангийн сурагч Ууганцэцэг - [66.181.161.20]

    1 жилийн өмнө

    Manai nymka uneheer mundag ohin shuu urgelj zawgu iishe tiishe guigeel ajil amjuulal ywdag mundag ohin angiihandaa bas medleg ogdog mundag ohin shuu

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Zochin - [202.126.90.52]

    1 жилийн өмнө

    Gaihaltai

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • U - [66.181.161.29]

    1 жилийн өмнө

    Мундаг охин бна

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол