30,Sep 2023
| Нийтэлсэн Mar 16, 8:08 | Байгаль орчин
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүхийг нэг жилийн хугацаагаар хориглолоо. Ой, хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус шийдвэрийг гаргажээ.
Жил бүр хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр гарах нь олширдог. Сүүлийн хоёр жил хур тунадас их, чийгшилт сайтай байсан тул өмнөх онуудаас харьцангуй бага түймэр гарчээ. Харин энэ жил хуурайшилт их байж болзошгүйг албаныхан анхааруулсан байна.
Хүний буруутай үйл ажиллагаа, ялангуяа самар, бугын эвэр түүхээр ойд очсон хүмүүс асаасан галаа гүйцэд унтраагаагүйн улмаас түймэр гарсан тохиолдол нэлээд бүртгэгдсэн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ