03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 29, 17:05 | ЭНЭ ӨДӨР
- 1636 оны энэ өдөр 80 жилийн дайнд Нидерландын Вант Улс Испанийн боомтыг эзэлж, ялалт байгуулав.
- 1789 оны энэ өдөр Жорж Вашингтон АНУ-ын Нью-Йорк хотод тангараг өргөснөөр тус улсын анхны Ерөнхийлөгч болжээ.
- 1897 оны энэ өдөр Кавендишийн лабораторийн эрдэмтэн Ж.Томпсон нэгж атомыг хуваан, электроныг нээв.
- 1905 оны энэ өдөр нэрт физикч Альберт Эйнштэйн "Молекулын хэмжээг тодорхойлох шинэ аргачлал" судалгааны ажлаа бичиж дуусгажээ.
- 1938 оны энэ өдөр “Bugs Bunny” цувралын анхны анги "Porky's Hare Hunt" нэртэйгээр үзэгчдийн хүртээл болсон байна.
- 1945 оны энэ өдөр Адольф Гитлер болон Эва Браун нар хуримаа хийснээсээ 40 цагийн дараа хоргодох байрандаа хор ууж амиа хорлов. Удалгүй Зөвлөлтийн улаан арми Рейхстагийн орой дээр ялалтын тугаа мандуулжээ.
- 1993 оны энэ өдөр Европын цөмийн судалгааны байгууллага интернетийг олон нийтийн хэрэглээнд нийлүүлжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ