Брүүклиний метронд зэвсэгт халдлага үйлдсэн этгээдийг саатуулжээ

| Нийтэлсэн Apr 14, 12:12 | ДЭЛХИЙ

Үзсэн : 291

Брүүклин дүүрэгт халдлага үйлдсэн хэрэгт холбогдуулан 62 настай Фрэнк Р.Жеймсийг баривчилжээ. Гэрчийн мэдэгдсэнээр, тэрбээр баривчлах үйл явцад эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ.

Фрэнкт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Түүний шүүх хурал өнөөдөр болох бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох аж.

Хуулийн байгууллагын мэдээлснээр, Жэймс нэрээ нууцлан, хэргийн талаар цагдаад мэдэгдсэн байх магадлалтай аж. Мөрдөн байцаагчид халдлага үйлдсэн тодорхой шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Хэргийн газраас түлхүүр нь олдсон микро автобусыг Фрэнк Филадельфи хотоос дөрөвдүгээр сарын 6-нд захиалж, урьдчилгаа төлбөрийг нь төлснийг нотолжээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон удаа баривчлагдаж байсан бөгөөд халдлагад ашигласан буугаа 2011 онд худалдан авсан байжээ.

 

Эх сурвалж: Nytimes.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол