Брюс Уиллис өвчний улмаас жүжигчний карьераа орхих боллоо

| Нийтэлсэн Mar 31, 9:09 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 334

Брюс Уиллис афази өвчин туссан нь оношлогдож, жүжигчний карьераа үргэлжлүүлэх боломжгүй болсноо энэ долоо хоногт зарлалаа.

Афази нь тархины зүүн талд гэмтэл үүсгэн улмаар унших, сонсох, ярьж, бичихэд саад болдог өвчин аж.

Түүний эхнэр Эмма Хэминг Уиллис, экс эхнэр Деми Мур нар лхагва гарагт түүний биеийн байдлын талаар инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Өдгөө 67 настай Брюс Уиллисийн карьер ийнхүү өндөрлөж байгаа нь түүний гэр бүлийнхэнд маш хүнд туссан бөгөөд шүтэн бишрэгчдийнхээ дэмжлэгт талархаж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол