"Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг гурван "Мөнгөн мод" хүртлээ

| Нийтэлсэн Mar 24, 2:02 | Кино, жүжиг

Үзсэн : 529

Тайз, дэлгэцийн урлагийн оны шилдэг уран бүтээлч болон бүтээл шалгаруулдаг “Мөнгөн мод-2021” наадам өчигдөр боллоо. 13 дахь удаагаа зохион байгуулсан тус наадамд 24 төрлөөр “Мөнгөн мод”-ны эзнийг тодруулсан юм. 

Шилдэг уран бүтээлчид

“Фантастик продакшн”-ы жүжигчин Б.Барслхагва “Буруу өрөг” киноны гол дүрээрээ                       шилдэг жүжигчин боллоо.

барсаа (3)

Шилдэг хөгжимчнөөр нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн шалгарав. Түүний лимбэ хөгжимд зориулсан “Ханхөхийн уянга” тоглолт, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн цуврал контентууд болон НҮБ-аас “Leadership award-2021” шагнал хүртсэнийг нь ийнхүү үнэлжээ.

хөгжимчин (2)

Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар оны шилдэг дуучин болов. Тэрбээр “Миний захидал”, “Итгэл” цомог гаргаж, “Special night with Naagii”, “Valentine’s with Naagii” тоглолтуудаа үзэгчдэд сонордуулсан амжилтаараа тус шагналын эзэн болсон юм.

наранбаатар

Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжгийн зохиолоороо “Мөнгөн мод” гардлаа.

багш (2)

Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Н.Буянбаатар шилдэг удирдаач болов. Тэрбээр төрийн хүндэтгэлийн тоглолт, үндэсний их баяр наадмын нээлт болон концерт, “Сэрсэн тал-37” тоглолтуудыг удирдан ажилласан билээ.

удирдаач (2)

Шилдэг бүжиг дэглээчээр “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийн дэглээч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар тодорчээ.

баярбаатар

Оны шилдэг бүжигчнээр Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр тодорлоо. Түүнийг “Босоо цагаан гурвалжин” бүтээлд орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүтээсэн хэмээн үнэлж, тус шагналыг хүртээсэн аж. Мөн тэрбээр Солонгос, Хятад, Австрали, Дани улсад болсон олон улсын бүжигчдийн уралдаанаас тэргүүн байр хүртсэн байна.

эрдэнэбаяр (2)

Шилдэг найруулагчаар “Орфей” театрын ерөнхий найруулагч М.Батболд тодорчээ. Тэрбээр “Гэм зэм” жүжгийг найруулсан юм.

найруулагч (2)

Наадмын шилдэг продюсероор “Gertoon animation” студийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил тодорсон байна. Тэрбээр хүүхдүүдэд зориулсан сургамжит бүтээл “Мөнх Тунх” анимейшнийг үзэгчдэд хүргэсэн юм.

баторгил (2)

Шилдэг хөгжмийн зохиолчоор “Анна Каренина” болон “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмөөрөө Ш.Өлзийбаяр “Мөнгөн мод”-ын эзэн боллоо.

өлүмйбаяр (2)

СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, доктор Ж.Эрхэмтөгс Тайз, дэлгэцийн урлагийн бүтээлийн шилдэг судлаачаар тодорчээ.

эрхэмтөгс (2)

Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зураачаар “Шүүдэр” продакшны “Хотолун гүнж” болон "Орфей" театрын “Гэм зэм” жүжгийн зураач Л.Батбилэг шалгарлаа.

зураач (2)

Харин оны шилдэг уран бүтээлийг 12 төрлөөр шалгаруулсан юм.

Тайзны урлагийн шилдэг бүтээл: Улсын драмын эрдмийн театрын "Анна Каренина" жүжиг

Шилдэг кино: “BroSis pictures”-н "Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” хүүхдийн цуврал

Дуу, хөгжмийн шилдэг бүтээл: “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог

Нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл: “Central” телевизийн “Монгол өв соёл” нэвтрүүлэг

Дүрслэх урлагийн шилдэг бүтээл: "Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн" хөшөөт цогцолбор

Наадмын шилдэг ном, хэвлэлийн бүтээл: Р. Батцэнгэлийн “Монголын нууц товчоо түгээмэл эх”

Шилдэг цахим тоглоом: "Beer night" студийн бүтээсэн "Fragile"

Шилдэг цахим бүтээл: "Амжилт анимейшн”-ий "Зуузуугийн найзууд" хүүхэлдэйн кино

Хувцас загварын шилдэг бүтээл: “Futuristic type” брэндийн "Сүүний бактерийн хөрөг" коллекц

Зар сурталчилгааны шилдэг бүтээл: "АПУ" ХХК-ийн "Соёлоор гоёно" аян

Шилдэг дизайнтай бүтээл: “Овоо кемпин” ХХК-ийн “Гэр тент” майхан

Соёлийн өвийг сурталчилсан шилдэг бүтээл: Монголын үндэсний музей болон “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн хамтарсан “Монголын эзэнт гүрэн” дижитал музей зэрэг тус тус шалгарсан юм.

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол