Борооны ус зайлуулах 464 километр шугам барина

| Нийтэлсэн Apr 22, 17:05 | НИЙГЭМ

Үзсэн : 222

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр нийслэлийн усны тулгамдсан асуудал, түүнийг шийдэх арга зам, ус дагасан бүтээн байгуулалт зэрэг асуудал хэлэлцэв.

Нийслэлчүүд хоногт 150-170 мянган шоо метр ус хэрэглэдэг аж. Хотын ундны усны эх үүсвэр зүүн талд байдаг. Харин баруун хэсэгт “Мянганы сорилтын сан”-гаас хоногийн 140 мянган шоо метр усны нөөцтэй сан байгуулж буй.

Хотын үерийн ус зайлуулах шугамууд нэлээд муудсан талаар дээрх хурлаар хөндсөн. Нийт 153 километр шугам байдгаас 92.7 нь 30-аас дээш жилийн насжилттай гэнэ. Иймд 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 270 километр үерийн далан, борооны ус зайлуулах 464 километр шугам барихаар тусгажээ. Түүнчлэн дээрх хугацаанд усны нийт хэрэглээний 50 хувийг гүн, 25-ыг нь гадарга, үлдсэнийг цэвэршүүлсэн усаар хангадаг болохыг зорьж буй юм байна.

Сүүлийн үед хот барилгажиж байгаа тул агаарын чийгшил буурсан. Агаар хуурайших тусам хур тунадас багасдаг аж. Тиймээс Туул, Улиастай, Сэлбэ голоо сувагчилж, тогтмол урсгалтай болгох хэрэгтэй болжээ. Ийм зорилгоор Туул голд 57 километр суваг татах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм байна. Ингэснээр тус голын урсгал тогтворжиж, агаарын чийгшил нэмэгдэн, улмаар усан тээвэр зэргийг хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзжээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол